Ж.Сүхбаатар:Төрийн өндөр албан тушаалаас салдаггүй зууралдаастай явдаг  гэтэл улсын хөгжил уруу дорой байгаад байдаг тэр байдлыг нь би хэлчихсэн юм
2010.05.18

Ж.Сүхбаатар:Төрийн өндөр албан тушаалаас салдаггүй зууралдаастай явдаг гэтэл улсын хөгжил уруу дорой байгаад байдаг тэр байдлыг нь би хэлчихсэн юм

-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж та хоёрын хооронд юу болоод байна. Юунаас болоод Ц.Нямдорж гуайтай муудалцах болсон юм бэ?

Бид хоёрын хооронд болсон асуудал хувь хүний ёс суртахуунтай холбоотой. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хурал дээр тус хорооны ажпын төлөвлөгөөтэй холбогдуулаад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, хүний эрхийн хууль тогтоомж болоод өнөөгийн нөхцөл байдал сайнгүй байгаа тухай яригдаж байх үед миний зүгээс хуулийн салбарын талаар шүүмжлэлтэй хандаж үгээ хэлсэн тэр л сайдын дургүйг хүргэсэн гэсэн. Хүний эрхийн дэд хорооны хурал дээр яригдсан асуудлын тухай мэдээ хэвлэлд гарсан юм билээ. Түүнээс болж намайг гишүүнийхээ албан ажлын өрөөндөө ирж уулзахыг хүссэн. Намайг яваад оронгуут сайдын зүгээс төрийн хүнд баймгүй авир, дайрч довтолсон ёс зүйгүй үйлдлийг гаргасан.

Ер нь тэр хүний зүгээс анх удаа надыг заналхийлж байгаа юм биш. Өмнө нь "Шинэчлэгдэж чадаагүй улстөрчид зайгаа тавьж өгөх цаг болж" гээд хэлчихсэн чинь Ц. Нямдорж гуай надад ундууцаж уурлаад миний эрх чөлөөнд халдаж байсан. Тухайн үед би ахмад хүн юм, адилхан Их хурлын гишүүн юм, хүн нь тийм юм гээд зүгээр чимээгүй явсан. Тэгтэл дахин миний бие, нэр хүнд, эрх чөлөөнд халдсан. Ямар бөх, боксын дэвжээ биш дайраад байхад нь настай хүнийг би яалтай билээ дээ. Мань хүн өөртөө дүгнэлт хийх цаг уул нь болсон. Өнөөдөр манай хууль эрх зүйн салбар ямар байдалтай байгааг хүмүүс харж л байгаа. Олон жил ажилласан туршлагатай сайн байж болно. Гэхдээ үг сонсдог байх хэрэгтэй. Ялангуяа улс төрд, улс төрийн түвшинд ёс суртахуунтай улс төрийг, ёс зүйтэй улс төрчийг бий болгох хэрэгтэй юм байна. Энэ бүгд чинь өөрөө бий болчихгүй учраас бид өөрсдөөсөө эхлэх ёстой. Би хуулийн салбарын шинэчлэлийн асуудал ярихдаа хувь хүний асуудал яриагүй л байхгүй юу. УИХ-д авлигын эсрэг бүлгийг Ж.Энхбаяр, Х.Тэмүүжин бид гурав байгуулаад ажиллаж байна. АТГ-ыг яагаад байгуулсан юм бэ гэхээр ил далд авилга хээл хахуул нь цэцэглээд хөгжчихсөн учраас. Өмнө нь авлигын гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, үйл ажиллагааг өнөөгийн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2000-2005 онд энэ салбарын сайдаар ажиллаж байх үедээ шууд хариуцаж байсан шүү дээ. Тэр жилүүдэд манай улсын авлигын индекс олон улсын "Транспэренси Интернэшнл" байгууллагын гаргасан судалгаагаар байнга эрс муудаж ирсэн гэсэн үзүүлэлт гардаг байсан. Нөгөө талаас хэлэхэд "хууль зүйн яам" гэдгийг олон оронд "шударга  ёсны яам" гэж нэрлэдэг. Ц.Няндорж гуайг өмнө нь шударга ёсны яамны сайдаар олон жил ажиллах хугацаанд түүний толгойлсон салбар байж болох хэмжээнээсээ бүр доод хязгаарт унаж ирсэн гэдгийг нийгмийн амьдрал байдал хангалттай харуулсан.

- Ц.Нямдорж гуайн ажлын өрөөндтахоёрындундягямар яриа өрнөсөн болоод түүний уурыг хүрэгчихсэн юм бэ?

- Яахав эр улсуудын явдал гэж үзээд би эргүүлээд нөхөрт "ухамсрын гэнэ үү, хариу гэнэ үү хувийн арга хэмжээ авчихсан бол" эрчүүдийн асуудал ш дээ гээд өнгөрөөх байсан болов уу. УИХ-ын гишүүн, УИХ-ын гишүүнтэйгээ хувь, хувьсгалын маргаан хийсэн биш байхгүй юу. Засгийн газрын гишүүн Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хэлсэн асуудлаар ёс суртахуунгүй үйлдэл гаргасан юм. Төрийн ордны өрөөнд болсон бид хоёрын ярианы агуулга бол ерөөсөө миний үзэл бодол байр суурийг үл тэвчсэн, намайг айлган сүрдүүлэх утгатай байсан. Авлигын эсрэг, хуулийн салбарын шинэчлэлийн төлөө дуугарсан миний нэр хүндийг гутаах, цаашдаа улс төрд дуусгана гэх зэргээр над руу дайрсан. Миний зүгээс Ц.Нямдорж сайдад "та ёс суртахуунтай байгаарай" гэж хэлсэн. Өөрөө болохоор аль ч цаг үед хүний өөрийн нам гэлгүй дарга болгонтой байнга л ил, далд сүжирч УИХ-ын дарга, Хууль зүйн байнгын хорооны дарга, Бүлгийн дарга, Хууль зүйн сайд, Намын удирдах зөвлөлийн гишүүн гээд нам, төрийн өндөр албанд он удаан жил албан тушаалаас салдаггүй зууралдаастай явдаг. Улсын хөгжил уруу дорой байгаад байдаг. Товчдоо тэр байдлыг нь би хэлчихсэн юм. Дашрамд хэлэхэд би Нямдорж гуайг шүүмжилж хэлсэн ч хүн нь УИХ-ын гишүүнээр олон түмнээс итгэл хүлээн дараалан таван удаа сонгогдсон улстөрчийнх нь хувьд, төр түмэндээ хүчээ өгч байсан сайн сайхан ажлуудад нь хүндэтгэлтэй хандаж, бас хүлээн зөвшөөрдөг. Хэрэв би алдаа эндэгдэл гаргавал надад даруулга биш сануулга өгөхөд л хүлээгээд авчих хэмжээний ухамсар бий гэж боддог үүднээс өөрт нь байгаа байдлынх нь талаар сануулж хэлсэн юм. Хүндлэл даавал хүндлээд л явна шүү дээ.

- Нийгэмд нэр хүндтэй хүлээн зөвшөөрөгдсөн хүнтэй үзэлцээд байвал дагаад нэр хүнд өснө гэсэн бодолтой хүмүүс олон байдаг. Ц.Нямдорж сайдыг ажлаа хийж чаддаггүй гэж хэлж байхыг бодохоор  та сайд болох битүүхэн сонирхолтой явдагюмбишүү?

-Би өмнө нь ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан. Тухайн албыг хаших үед төрийн нарийн бичгийн дарга дэд сайдаасаа илүү эрх мэдэлтэйгээр 100-аад хүнтэй бүхэл бүтэн Засгийн газрын хэрэг эрхлэх газар гэдэг бүх яамдыг зохицуулж, орон нутгийн захиргааны байгууллагуудыг удирдан чиглүүлэх ажлыг Засгийн газар, ерөнхий сайдын өмнөөс хийдэг. Өөрөө шууд Ерөнхий сайдтай, улсын бүх сайд нартай хийж байгаа ажлынхаа хүрээнд шууд харилцан ажиллаж байсны хувьд сайдын албан тушаал ямар ажил вэ гэдгийг муугүй гадарлана. Илэн далангүй хэлэхэд би сайдын гэх сандал |суудлаас илүү том тэмүүлэлтэй хүн. Яахав сайд болох юмсан гэж хүсч явдаг хүмүүсийн хувьд тэр гайхамшигт мөрөөдөл байх л даа. Улс оронд маань шийдлээ хүлээгээд түгжигдсэн байгаа олон асуудлуудад иргэдийнхээ дуу хоолойг хүргэн хууль тогтоох ажлыг чанартай болгож улс төрийн орчныг өөрчилье гэсэн хүсэп, найдвар дүүрэн би энэ Их хуралд орж ирсэн. Үнэндээ улс төрдороод ширүүн өрсөлдөөн тэмцэл дунд гарч ирнэ гэдэг шаргүй даваа ш дээ. Хэн ч байсан амархан гарч ирэх боломж байдаггуй. Миний хувьд албан тушаал төр түмний өмнө хүлээх үүрэг, үүргээ биелүүлэх боломж хариуцпага.нэр төрийн хэрэг гэж ойлгодог.

-Та өөрийнхөө гараар улс төрийнхөө ирээдүйгбаллуурдчихвий гэж айхгүйбайна уу. Ц.Нямдорж гуайгаасуучлапгуйвал яасан юм бэ?

- Ямар нэгэн ёс бус үйлдэл аргаагүй, улсын хөрөнгө мөнгө идэж завшаагуй, намын бодлого, шийдвэр, хууль дүрэм журмыг зөрчөөгүй, бас хувийн асуудал яриагүй, хэн нэгнийг доромжилж гутаагаагуй байхад би яагаад тэр хүнээс уучлал гуйх ёстой билээ. Харин надаас уучлал гуйх ёстой. Намайг энэ асуудалд зэхэн ёс зүйтэй, шударга хандахыг сонгогчид маань харж байгаа. Би эвгүй зүйлээс ичиж зовдог болохоос увайгүй улс төрчөөс айж эмээхгүй. Миний ирээдүй улс төрийн ажлаас

маань хамаараад баларч булингартаад байх явдал байхгүй. Тэгээд ч Намынхаа Хяналтын ерөнхий хороонд ёс зүйн байдлыг нь магадлан шалгаж өгөхийг хүссэн гомдлоо намын дүрмийн хүрээнд гаргасан байгаа. Учрыг тунгааж өгөх байлгүй. Би хуулийн сургуулиудад багшилж хуулийн салбарт мэргэжилтэн бэлдэж явсан. Өнөөдөр надаар ном заалгасан 2000 гаруй шавь байна. Эхнээсээ аваад шүүх, прокурор, боловсрол, хувийн хэвшил гээд бүхий л салбарт ажиллаж байгаа. Энэ утгаараа өөрийнхөө хэлж байгаа үг, хийж буй үйлдлээ хариуцах бүрэн чадвартай. Би мэдэж байна. Ц.Нямдорж гуай дараа их л шударга, том ярилцлага өгөх байх. Ерөөсөө л тэр хүний бусдыг гутаадаг арга барил нь тэр шүү дээ. "ёс суртахуунгүй газар хууль ёс байдаггуй, хууль ёсгүй газар шударга ёс байдаггүй" гэсэн үг бий. Ер нь цаашдаа ёс зүйгүй үйлдлийг төрийн өндөр алба хашиж байгаа болоод ялангуяа Их хурлын гишүүд гаргах ёсгүй. Хэрвээ тийм зөрчил гаргасан бол албан тушаалаасаа сайн дураараа даруй огцорч зайгаа тавьж өгсөнөөр олон түмний төрд итгэх итгэлийг бэхжүүлэх том алхам болох учиртай.

- Та Дархан-Уул аймгаас сонгогдсон. Тойргийн иргэдийн ахуй амьдрал ямар байна?

- Нийслэл хотын дараа орох том хот бол манай Дархан. Саяхан Дарханд очоод хурал цуглаан хийхийг хүссэнгуй. Олон айлуудаар орлоо, тэдний амьдралтай танилцлаа. Хүмүүстэй уулзаад ярилцахад тэд ажилгүй байна, бүр гэр бүлээрээ ажилгүй байна. Энэ ажилгүй байдлыг дагаад ядуурлын бүхэл бүтэн фронт үүссэн, хэцүүхэн дүр зураг харагдсан. Тэд маань ажилтай л болохыг хүсч байдгаа бүгд илэрхийлж байлаа. Бид нар улсын төсвөөс жижиг дунд үйлдвэрлэлд зориулаад жилд 30 тэрбумыг төсөвлөлөө гээд л том ярьж байна. УИХ Засгийн газар  түүнд ажиллаж байгаа тодорхой  албан тушаалтнуудтай холбоотой бизнес эрхэлдэг байгууллага болсон тодорхой банкуудыг авч үлдэхийн тулд өнөөдрийн байдлаар олон зуун тэрбум төгрөгийг хийчихээд байна. Гэтэл ажлын байр нэмэгдүүлэх тал дээр төсвөөс 30-хан тэрбумыг өгсөн. Энэ мөнгөөр улс даяар хичнээн ажлын байрыг бий болгох юм.

Манай зарим улс төрчид 50 юм уу 500 хүнд зориулж хийсэн ажлаа 50000 хүнд зориулж хийсэн болоод яриад байхаар иргэд төсөл мөнгөнөөс өөрсдийгөө авч чадахгүй хаягдаад орхигдоод байна гэж гоморхох явдал хүртэл гардаг бололтой. Үүгээр бодит боломж, хүсэлт хүлээлт хоёрын хооронд илт зөрүү үүсч, бухимдлыг улам дэвэргэж байгаа нь ч ажиглагдсан. Энэ бүгдийг эмхэлж цэгцэлдэг механизм нь мэдээж шударга ёс, зөв бодлого яах аргагүй мөн. Хууль ёс, дэг журам энэ улс оронд сул байгаагавс болж шударга ёс нийгэмд маш их үгүйлэгдэж байна. Шударга ёс байгаа газар ядуурал, авилга хээл хахууль гээд зүй бус зүйлүүд аажимдаа үгүй болдог. Иймд хууль ёс, дэг журам гэдгийг бид дээрээс аваад доод шатандаа хатуу тогтоох хэрэгтэй. Дээд албан тушаалтнууд хувийн үлгэр дууриалтай, хариуцлагатай байж чадвал шударга ёс бий болох эхлэл тавигддаг гэдэгт би итгэдэг. Тэгэхээр хариуцлагатай байхын наад захын шалгуур чинь өөрөө ёс суртахуунтай байх явдал болно л доо.

- МАХН-ын шинэчлэлийг танай намын жирийн гишүүд болоод нийгэм хүлээж байгаа. Одоо харж байхад хувьсгалт намд залуу үеийн давалгаа гарч ирж байх шиг байна. Энэ шинэчлэл мөн үү?

-Үүнийг шинэчлэл, давалгаа энэ тэр гэж нэрлэх тухайд юу хэлэхэв. Юутай ч УИХ-д маань шинэчлэл хийх зайлшгүй шаардлагыг ухаарч мэдэрсэн хэсэг гишүүдийн маань олонхид бий болсон нь мэдрэгдээд байгаа. Бид улс төрд урин хаврыг авчирмаар байна. Шинэ стандарт, шинэ сэтгэлгээг тогтоох хэрэгтэй байна. Өнөөдөр улс орны удирдлагууд үүргээ гүйцэтгээд үнэнчээр зөв ажиллаад байгаа юм бол яагаад олои түмэн засаг төр, улс төрийн намд итгэх итгэл нь хоног хоногоор буураад байгаа юм бэ. Тэгэхээр одообайгаа улс төрийн дээд удирдлагаас л асуулт тавьж хайх ёстой биз дээ. Шинэчлэл гэдэг нь шинэ зүйлийг авч ирээд ургуулчих зүйл биш шүү дээ. Өнөөдөр цаг үеийнхээ шаардлагыг мэдэрч ажиллаж амьдрахыг л шинэчлэл гэвэл оновчтой болов уу.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.