Н.Амарзаяа гишүүн Засгийн газарт тавьсан асуулгыг чуулганаар хэлэлцэж өгөхийг хүслээ
Өнөөдөр /2017.01.26/ УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалтой холбоотой гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа
2017.12.28-ны өдөр УИХ-ын гишүү А.Ундраа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн, Н.Амарзаяа миний бие МУ-ын Засгийн газарт асуулга тавьсан.
Асуулгын гол агуулга нь 2018.01.01-ээс санхүүгийн жил эхлэж байгаатай холбогдуулан өнгөрсөн 11 сард баталсан 2018 оны төсвийн хуультай холбоот Ашигт малтмалын тухай хууль, Татварын Ерөнхий хууль, Аж ахуй нэгжийн орлогийн албан татварын тухай хууль гээд нилээн олон хуулиудад нэмэлт өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотой хууль эрх зүй, татвар төлбөр тооцооны хүрээнд асуудал хөндсөн асуулгыг тавьсан.
УИХ-ын тухай хуулийн дагуу нэг сардаа багтааж энэ асуулгыг чуулганаар хэлэлцүүлээч ээ гэсэн саналыг хүргүүлсэн. Өнөөдөр сүүлийн өдөр ирэх 7 хоногийн чуулганаар асуулгыг хэлэлцүүлж өгөх саналыг уламжилж байна.