Сайд Д.Сумъяабазар “Тау-Кен алтын” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав
2018.01.23

Сайд Д.Сумъяабазар “Тау-Кен алтын” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав

Сайд Д.Сумъяабазарын Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн айлчлал 2018 оны 01 дүгээр сарын 20-21-ны өдрүүдэд үргэлжлэв.

Айлчлалын үеэр Казахстаны “Тау-Кен Алтын” алтны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Казакстан улсад үнэт металл, үнэт чулууны тухай хууль гаргасан, алт мөнгө цэвэршүүлэх үйлдвэр байгуулж ажиллуулсны ач холбогдол,Монгол улсад алт мөнгө цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах, боловсон хүчин бэлтгэх, дадлагажуулах талаар тус компанийн захирал Мейрамгали Тлеужанов тэргүүтэй төлөөлөгчидтэй харилцан санал солилцов.

“Тау-Кен Алтын” үйлдвэр нь 2013 оны 3-р сард үйлдвэрийн барилгын суурь тавигдаж, тухайн оны 9-р сард барилга ажил дуусаж, техник тоног төхөөрөмжийн суурьлуулж, 9 сарын хугацаанд буюу 12-р сард анхныхаа бүтээгдэхүүнээ гаргаж, нийт 50 тонн мөнгө, 25 тн алт цэвэршүүлэх хүчин чадалтай төрийн өмчит үйлдвэр юм.

Түүний гадаад айлчлал үргэлжилж, 23-26 өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо зохиогдож буй Дэлхийн эдийн засгийн 48 дугаар чуулга уулзалтад оролцож байна.