Н.Энхболд: Засгийн газрын залгамж халаа чухал
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд MNB телевизэд ярилцлага өгчээ. Засгийн газрын 100 хоногийн дотор хийсэн ажил бүтээлийн талаар салбарын сайдууд ярилцлага өгч байгаа юм.
Н.Энхболд: Аливаа Засгийн газар, төрийн үйл ажиллагаа залгамж чанарыг тодорхой хэмжээгээр авч явах ёстой. Тэр тусмаа УИХ-ын сонгуульд нэг програмтай ялсан намын Засгийн газар дотроо солигдож ажиллаж байгаа учраас өмнөх Засгийн газрынхаа хийж байсан зүйлсийг үргэлжлүүлэх, эрх зүйн орчноо шинэчлэх зүйлсийг анхаарч байна. Манай салбарын хувьд батлан хамгаалахын үзэл баримтлал, бодлого, суурь том хуулиуд багцаараа батлагдаж гарсаны дараа жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх жил байсан гэдгээрээ онцлог.