2018.01.12

100 айлд 4000 гаруй ААН үйл ажиллагаа явуулдаг

Авто замын түгжрэл хамгийн ихтэй 100 айлын барилгын материалын төвийг Налайхын үйлдвэр технологийн парк руу нүүлгэх ажлыг эхлүүлэх ажлын хэсэг байгуулах захирамжийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргалаа.

Тус төвийг энэ оны эхний улиралд багтаан нүүлгэхээр төлөвлөж байна. Гэтэл шинэ газарт нь дэд бүтэц тавигдаагүй, одоогоор төлөвлөлт зохион байгуулалт нь хийгдээгүй байгаа юм байна. Харин ИТХ-ын дарга С.Амарсайхан нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг ойрын хугацаанд гаргана, Нийслэлийн засаг даргад үүрэг болгоно гэсэн байна.