Ц.Даваасүрэн: Хот руу ирэх нүүдлийг багасгахад орон нутгийн хөгжлийн сан нөлөөлсөн
Сум хөгжүүлэх сан болон орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, бүрдүүлэлт, зарцуулалт хяналтын тогтолцоо боловсронгуй болж чадаагүй зарим талын зөрчил дутагдал илэрч байгааг Монголын аудитын байгууллагынхан сануулж байна.
Тухайн асуудлаар аудитын газраас УИХ-ын төсвийн байнгын хорооны гишүүдэд тайлагналаа.
Үндэсний аудитын хорооны мэдээллээс үзвэл 2013 онд улсын төвлөрсөн төсөв болон орон нутгийн эх үүсвэрээс орон нутгийн хөгжлийн санд 197 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Харин тухайн сангийн хөрөнгийн зарцуулалтын явцад 46 тэрбум төгрөгийн зөрчил гарчээ.
УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Эндээс дүгнэлтийг харахад 10 мянган ажлын байрыг сумын хөгжлийн сан бий болгосон гэж байгаа. Энэ нь хот руу ирэх нүүдлийг багасгахад нөлөөлсөн. Ер нь нүүдлийг багасгахад орон нутгийн хөгжлийн сан, арьс шир ноос ноолуур маханд өгч буй урамшууллууд маш сайн үзүүлж байгаа гэж ойлгож байна” гэлээ
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү