
“Гэртээ харих зам” хөтөлбөрийн хүрээнд Сайн үйлсийн аян амжилттай өрнөлөө
“Гэртээ харих зам” хөтөлбөрийн хүрээнд өөрийн гэсэн орон гэргүй бага насны 1-6 насны 3-н хүүхэдтэй өрх толгойлон орцод амьдарч байсан М.Ням-эрдэнэ бүсгүйг сонгон ажиллаж нийгмийн халамжийн хуулийн хүрээнд асаргааны тэтгэмжид хөгжлийн бэрхшээлтэй 2 хүүхдүүдийг нь хамруулан бага хүүхдийг хүүхдийн сувилалд 14 хоног хэвтүүлэн эмчлүүлэн амьдралд нь тус нэмэр болохоор хүнсний болон эд материалын дэмжлэг туслалцааг удаа дараалан үзүүлэн ажилласан. УИХ-ын эрхэм гишүүн Н.Учрал болон “ Сайн Учрал сан”гаас бүрэн тавилгатай 5 ханатай гэр болон 2-3 сарын хүнсний хэрэглээ, эд материалын дэмждэг туслалцаа үзүүлэн бага насны 3 хүүхдийг нь “Тэмүүжингийн андууд” цэцэрлэгт оруулан М.Ням-эрдэнийг байнгын ажлын байртаа болгохоор ажиллаж энэ өрхийн асуудлыг бүрэн шийдлээ.