Л.Мөнхбаатар: Алдартай цолтой ахмадууд олгох тэтгэмжийн хэмжээг нэмэх боломжгүй юу?
УИХ-ын өнөөдрийн /2017.01.11/ нэгдсэн чуулганаар Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хууль санаачлагаас асуулт асуулаа.
Алдартай цолтой ахмад настанд төрөөс тэтгэмж олгох болсны дагуу өнөөдрийн энэ Нэмэгдлийн тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Нийгмийнхээ төлөө зүтгэсэн алдар цолтой хүмүүстээ нэмэгдэл олгохын дэмжиж байгаа.
Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 5.3-т зааснаар Монгол улсын баатар, хөдөлмөрийн баатар, Ардын болон гавъяат цолтон, ахмад дайчин, дайнд оролцож яваад амь насаа алдсан иргэний эхнэр, нөхөр, мөн төрийн шагналт, төрийн Соёрхолт, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан ардын их хурлын депутат, бага хурлы гишүүд гээд нийт 12 төрлийн хүнд мөнгөн тусламж өгөхөөр тусгасан байна. Гэтэл энэ хуулийн төсөлд “ахмад дайчин, дайнд оролцож яваад амь насаа алдсан иргэний эхнэр, нөхөрт сар бүр олгох мөнгөн туслах орхигдож орж ирсэн байна. Энэ ямар учиртай вэ?
Энэ тэтгэмжийн хэмжээг 2008 онд УИХ-ын тогтоолоор тогтоож байсан байна. Үүнээс хойш 10 жил болсон. Энэ хугацаанд мөнгөний ханш ихээр өөрчлөгдсөн. Үүнийг нэмж болохгүй юу? Хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж нэмж болно гэсэн байгаа.
Салбарын сайд С.Чинзориг хариуллаа
Нэмэгдлийн хэмжээг ихэсгэх эрх нээлттэй байгаа. Засгийн газар дээр төсөв санхүүгийн хүндрэлтэй байгаа энэ үед халамжын тэтгэвэр, нийгмийн даатгалын сангаас гадна олгогдож байгаа нэмэгдэл учраас энэ удаадаад нэмэгдлийнх нь хэмжээг хуучнаар оруулъя гэж ярилцсан юм.
Ахмад дайчид бол энэ тогтоол хамаарагдаж байгаа, харин түүний гэр бүлийг хувьд энэ нэмэгдэлд хамаарахгүй, өөр бусад нэмэгдэлд хамаарч байгаа.