Кентийн гүнжийн энгэрийн зүүлт шуугиан тарив
2017.12.25

Кентийн гүнжийн энгэрийн зүүлт шуугиан тарив

Мария Кристина Фон Рейбниц буюу Кенийн Майкл гүнж Буркингемийн ордонд болсон Зул сарын ёслолын арга хэмжээнд хар арьст хүний цээж баримал бүхий энгэрийн зүүлт зүүж иржээ.

Хүмүүс гүнжийн гоёл чимэглэлийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үзэл бүхий хэмээгээд түүнийг бодлогогүй үйлдэл хийсэн гэж шүүмжилжээ. Учир нь энэхүү хүлээн авалтад ханхүү Харригийн сүйт бүсгүй, хар арьстны эрлийз Меган Маркл ирсэн юм.

Түүний Blackmoor энгэрийн зүүлт

“Эрхэм дээдэс уучлалт гуйгаад хүмүүсийг санамсаргүй гомдоосондоо харамсаж байна” хэмээн Кегтийн ханхүү, гүнжийн хэвлэлийн нарийн бичгийн дарга  мэдэгджээ.

Кентийн гүнжийн энгэрийн зүүлт нь Мавританы гоолуудынх хэмээх дүрслэлтэй онцгой гоёл чимэглэлд тооцогддог юм.

Blackmoor

Энэ ангиллыг цуглуулагчид “Блэкмур” буюу “хар арьст хүн” хэмээн нэрлэгдэг байна. Ийм эдлэл нь 17-18 зуунд алдартай.  “Блэкмур” чимэглэл нь зөвхөн гоёл чимэглэл төдийггүй уран барималд ч хэрэглэгддэг.

“Энэ зүүлтийг бэлгэнд авсан бөгөөд өмнө нь олон удаа зүүж байсан” хэмээн гүнжийн хэвлэлийн нарийн бичгийн дарга онцолжээ.

Гэвч энэ удаад хатан хааны гэр бүлийн гишүүний сонголт олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн дургүйцлийг төрүүлжээ. Олон хүн ийм зүүлт зүүхийг зохисгүй гэж үзжээ.

Хатан хааны ордноос Кентийн гүнжийг дахиж хэзээ ч энэ зүүлтээ зүүхгүй гэсэн амлалт өгсөн байна.

Princess Michael of Kent баярын зоогт ирж байгаа нь

Prince Harry,  Meghan Markle нар Хатан хааны орой зоогт ирж байгаа нь..

Кентийн гүнжийн тухайд...

Бароны гүнж Мария Кристина фон Рейбниц 1945 онд дэлхийн хоёрдугаар дайн дуусахын өмнө германчууд голдуу аж төрдөг байсан Чеийн Судет мужид төржээ. Дайны жилүүдэд түүний эцэг ЗХУ-ын армид хошууч цолтой алба хаадаг байв.

Гүнжийн анхны нөхөр нь Английн банкир Томас Троубриж байсан. Харин 1978 онд Их Британы хатан хаан II Елизаветагийн үеэл дүү, Кентийн Майкл ханхүүтэй гэрлэсэн юм. Тэрбээр гүнж болж мэндлээгүй, харин нөхөрт гарсныхаа дараа нөхрийнхөө цол хэргэмийг авч, Эрхэм дээдэс Кентийн Майкл гүнж болжээ. Ханхүү, гүнж нар лорд Фредерик Виндзор, Хадагтай Габриэла Винзор хэмээх хоёр хүүхэдтэй.

Кентийн Майкл гүнж цагтаа интерьер дизайнераар ажиллаж байсан ч хожим нь зохиол бүтээл тууривхад амьдралаа зориулж эхэлжээ. Тэрээр Европын хааны орднуудад зориулан хэд хэдэн ном гаргаж байсан юм.