2017.12.21

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн байдал бүр ч дордож магадгүй

Өнөөдөр /2017.12.21/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан 2017 оны 05 дугаар  сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жагсаал цуглаан хийх эрхийг зөрчлийн хуулиар хязгаарлаж байсан асуудлыг цэцийн дүгнэлтээр хүчингүй болгож байна.

Гэхдээ ингээд орхиж болохгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, жагсаал цуглаан хийх эрх зүйн байдлыг нь хуульд тодорхой тусгаж өгөх хэрэгтэй.

Тэгэхгүй бол жагсаал цуглаан хийх тухай хуульд тусгаж өгөөгүйгээсээ болоод зөрчил гараад байна уу гэж би харж байна.

Энэ үнэн үү, энэ талаар тодорхой хариулт өгөөч.

Цэцийн дүгнэлтийг хүлээн аваад жагсаал цуглаан хийх тухай хуульд асуудлыг тусгаж өгөхгүй бол үзэл бодлоо илэрхийлэх үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн байдал бүр ч дордож магадгүй байна. Харин ч илүү хохирох магадлалтай харагдаад байна.

Л.Болд гишүүн хариулъя.

Байнгын хороо чуулган дээр бид нэг ойлголттой болсон. Уг заалт нь өөрөө согтууруулах ундаа хэрэглэсэн, сэтгэцийн эмгэгтэй гэдэг ангилалд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулсан буруу заалт гарчихсан юм. Энэ бол хүний эрхийн том зөрчил. Тэрбишдагва гишүүний гаргаж байгаа санал бол зөв гэдгийг хэлэх хэрэгтэй.