2017.12.13
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдав
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо ээлжит хуралдаанаа хийлээ.
Хуралд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй яам, агентлагуудын төлөөллөөс гадна “Монголын байгаль орчны иргэний зөвлөл”, “Утааны эсрэг ээж, аавууд” төрийн бус байгууллагын удирдлага оролцож, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд энэ онд хийсэн ажлаа хэлэлцэн, цаашид хийх ажлаа тодотгов.
Тухайлбал, уурын зуухуудыг буулгаж төвлөрсөн дулаанд холбох ажлаа эрчимжүүлэх, цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлж, шугам, сүлжээний аюулгүй байдлыг хангах, төрийн өмчийн барилга, байгууламжид дэвшилтэт технологи нэвтрүүлэх, агаарын чанарын суурин харуулын тоог нэмэх, зорилтот бүлгийг боловсруулсан түлшээр хангах, дулаан алдагдлаа бууруулах аяныг иргэдийн дунд өрнүүлэх нь зүйтэй гэж Үндэсний хороо үзсэн юм.
Мөн үеэр энэ сарын 20 гэхэд бохирдлын нэг, хоёрдугаар бүсэд байгаа сургууль, цэцэрлэг, үлдсэнийг нь оны дараа агаар шүүгчээр хангана гэж
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч мэдээллээ. Харин Чанар, стандартын шаардлага хангасан агаар шүүгч сонгох, үүнд шаардагдах 4 тэрбум төгрөгийг хатуу хяналтын дор ил тод, нээлттэй зарцуулахыг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын зүгээс анхаарууллаа.