Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн хичээлийг эмч, мэргэжилтнүүд заах нь зүйтэй
Эрүүл мэндийн хичээлийг ЕБС-д тусад нь оруулдаг болох талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлэс тодрууллаа
- ЕБС-д эрүүл мэндийн хичээлийг оруулах эсэх талаар холбогдох талууд ямар шийдэлд хүрсэн вэ?
- Зайлшгүй оруулах ёстой гэсэн байр сууринд нэгдсэн. Манай улсын хүн амын 30 гаруй хувийг 18 аас доош насныхан эзэлдэг. Тэдний дунд өвчлөл их байна. Тухайлбал, бэлгийн замын өвчлөл, эрт жирэмслэлт, эрүүл бус хооллолт их тохиолддог. Таван хүүхэд тутмын 2 нь хийжүүлсэн ундаанаас ясны сийрэгжилттэй болж байна. Монголын хүн амын 1/3 нь тамхи татаж байгаагын 14.3 хувийг нь охид, хөвгүүд эзэлж байна. Иймд ирээдүй хойч үеийнхнийхээ эрүүл мэндэд анхаарал хандуулахгүй бол хожим харамсаад ч барахгүй байдалд хүрэхээр болчихлоо.
- Эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрт хэзээнэс оруулахаар төлөвлөсөн вэ?
- БСШУСЯ 20118 оны 9 сарын 1-нээс эхлүүлэхээр товлолоо. Гэхдээ манай чамны хувьд бэлтгэл ажлыг шуурхайлж, 2018 оны хичээлийн хагас жилээс оруулж цаг хожих бодолтой байна. Манай яам эрүүл мэндийн хичээлийн хувьд агуулга талаас нь голлох үүрэгтэй оролцоно. Энэ хичээлийг эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд заах нь зүйтэй. Мөн сургуулийн нийгмийн ажилтныг амьдрах ухаанд суралцах чиглэлээлр бэотгэх шаардлагатай байна.
- Олон улсын эрүүл мэндийн хчээлийг ямар байдлаар заадаг юм бол?
- АНУ-д долоо хоногт 2 цаг 30 минутаар оруулдаг. Хятад, Орос улсад ч ялгаагүй. Гэхдээ сурагчдад зөвхөн мэдлэг, мэдээлэл өгөөд зогсохгүй амьдрах ухаанд суурилсан бие даах чадвар сургах нь зүйтэй юм.