Эрэн хайх, аврах ажиллагааг зогсоолоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр боллоо.
Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авирч байгаад осолдсон 17 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааны талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийв.
Осолдсон иргэдийн цогцсыг олж Улаанбаатар хотод авчирсан бөгөөд ар гэрийнхэнд нь таниулж дууссан байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин тэргүүтэй аврагч, уулчин, шүхэрчин, аврах тусгай анги, цагдаа, эмнэлгийн байгууллагын 200 гаруй хүн ажиллажээ.
Цаашид ямар уул, хайрханд хэзээ авиралт хийж байхыг хатуу журамлах, холбогдох төрийн төрийн бус байгууллага хяналтаа чангатгаж, иргэд сахин биелүүлж байх хэрэгтэйг Шадар сайд онцоллоо.