Б.Бат-Эрдэнэ: Энэ жил цэргийн анги, байгууллагыг хөгжүүлэх, алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр томоохон ажил өрнүүллээ
Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний 2017 оны заах арга зүйн цугларалт болжээ. Цугларалтад УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэний хэлсэн үгийг хүргэе.
Эрхэм генерал, офицер, ахлагч нар аа,
Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
"Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс" гэсэн төрийн бодлогын баримт бичиг батлагдаад 2 жил, батлан хамгаалахын багц хууль батлагдаад 1 жилийн хугацаа хэдийн өнгөрчээ. Батлан хамгаалах бодлого, эрх зүйн шинэчлэлийг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчиндээ нутагшуулан хэрэгжүүлэх, цэргийн эрх зүйн шинэчлэлийг улам төгөлдөржүүлэх цогц ажлыг бид эхлүүлээд байгаа билээ.
Өнгөрсөн хугацаанд Батлан хамгаалах бодлого, багц хуулиа улс орны хэмжээнд сурталчлах, түүнд нийцүүлэн Зэвсэгт хүчний хөгжлийн залгамж чанарыг хадгалсан, зорилго, зорилт, арга хэмжээнүүдийг нарийвчлан тусгасан төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулан баталгаажуулах, цэргийн алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмж, гадаадад суралцагсдын цалин хангамжийг шийдвэрлэх, цэргийн анги, байгууллагуудын бүтээн байгуулалт, тохижилт, бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг сайжруулах зэрэг томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулахад анхаарал хандуулж, мэдэгдэхүйц үр дүнд хүрлээ.
Мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчинтэй болох төрийн бодлогод нийцүүлэн Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагуудыг хөгжүүлэх стратегийн зорилго, зорилт, хангах арга замыг цогцоор тодорхойлсон "Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги 2030" баримт бичгийг өнгөрсөн 4 дүгээр сард , энэхүү стратегиэ дунд хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн баримт бичиг болох "Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр"-ийг Засгийн газрын тогтоолоор батлуулан албажуулж, хэрэгжилтийг хангах төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, уялдуулан зохицуулах үүргийг манай Батлан хамгаалах яам, гардан хэрэгжүүлэх үүргийг Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлалууд, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагууд хүлээж, шат шатандаа ажиллаж байна. Ажлын үр дүн эрхэм дарга, захирагч Та бүхний санаачлага зүтгэлээс шалтгаалах болохыг ухамсарлан ажиллаж байгаа гэдэгт итгэж байна.
Өнгөрсөн хугацаанд Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хүрээнд төрийн дээд болон төрийн захиргааны, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагатай хамтран дараах арга хэмжээнүүдийг хийж, хэрэгжүүлжээ. Тэдгээрээс зарим бодлогын чанартай ажил, арга хэмжээг товч дурьдая.
Хуулиар Зэвсэгт хүчний бүтцийг тогтоож, Засгийн газрын тогтоолоор Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлалыг байгуулж, бие даан үйл ажиллагаагаа явуулах удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авлаа. Энэ бол Зэвсэгт хүчний удирдлагын тогтолцоонд хийсэн томоохон өөрчлөлт мөн билээ. Үүнтэй холбогдуулан ЗХЖШ-ын бүтцийг шинэчиллээ.
Гагцхүү энэ өөрчлөлтийг агуулгын шинэчлэл болгон төлөвшүүлэх явдал том зорилт болон дэвшигдэж байгааг би зориуд тэмдэглэж байна.
Бид бүхний өмнө ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх багагүй ажлууд хүлээгдэж байна. Батлан хамгаалахын багц хуулийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний хүрээнд шинээр болон шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах 70 орчим эрх зүйн актуудыг боловсруулах төлөвлөгөө Батлан хамгаалахын сайдын 2016 оны А/319 дүгээр тушаал гарч, төлөвлөгөөнд заагдсаны дагуу 2017 онд 53 дүрэм, журмыг шинээр боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулахаас 3 дугаар улирлын байдлаар 28 дүрэм, журмыг боловсруулж, албажуулаад байгаа бөгөөд бусад нь боловсруулалтын шатандаа байна. Иймд үлдэж буй богинохон хугацаанд өндөр бүтээмж, үр дүнтэй ажиллаж, эрх зүйн актуудыг баталгаажуулан, хэрэгжүүлж эхлэх зүй ёсны шаардлага тавигдаж байгаа анхааруулж байна.
УИХ-ын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн нэгдсэн чуулганаар "Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийг хэлэлцүүлэн батлууллаа. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар цэргийн алба хаагч иргэний байгууллагад ажилласан жилээ цэргийн байгууллагад ажилласнаар шилжүүлэн тооцуулж тэтгэврээ нэмэгдүүлэх, тэтгэвэр тогтооход ажилласан сарыг нэмэгдүүлэн тооцох эрх зүй бүрдэх, ажил, хөдөлмөр эрхлээгүй байх үедээ хөдөлмөрийн чадвараа алдвал хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоох, тухайн иргэн нас барсан тохиолдолд түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоон олгох зэрэг цэргийн алба хаагчийн болон тэдгээрийн гэр бүлийн нийгмийн баталгаа хангагдах олон чухал эерэг үр дагавар бий болж байна.
Цэргийн алба хаагч цэргийн тэтгэвэрт гарахдаа хуулиар олгогддог 36 сартай тэнцэх нэг удаагийн мөнгөн урамшууллыг хэвээр үлдээхийн төлөө БХЯ, ЗХЖШ идэвхитэй ажилласан болохыг Та бүхэн мэдэрч, мэдэж байгаа байхаа.
Батлан хамгаалахын 2016 оны төсөвт нэмэлт тодотголоор тусгах нэн шаардлагатай 17,3 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлж, улмаар 2017 оны төсвийн тодотголоор Зэвсэгт хүчний анги, салбаруудад хуримтлагдсан өр болох 10,8 тэрбум, Цэргийн Төв Эмнэлэг болон Үндэсний Батлан Хамгаалах Их Сургуульд 3,3 тэрбум, "UBM" төслийг хэрэгжүүлэхэд 25 тэрбум, нийт 39,2 тэрбум төгрөгийг нэмэгдүүлж чадлаа. Түүнчлэн 2015 оноос хойш "Зэвсэгт хүчний хөгжлийн сан"-гаас санхүүжүүлж байсан цэргийн алба хаагчдын нормын хувцас, хэрэглэл болон сургалт, үйлдвэрлэлийн зардалд 2018 оны улсын төсөвт 5 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг суулгах зохицуулалтыг хийж, УИХ-д өргөн барьж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
ҮБХИС, Цэргийн төв эмнэлгийг бэхжүүлэх удирдлага, зохион байгуулалтын хийгэЭрхэм генерал, офицер, ахлагч нар аа,
Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
"Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс" гэсэн төрийн бодлогын баримт бичиг батлагдаад 2 жил, батлан хамгаалахын багц хууль батлагдаад 1 жилийн хугацаа хэдийн өнгөрчээ. Батлан хамгаалах бодлого, эрх зүйн шинэчлэлийг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчиндээ нутагшуулан хэрэгжүүлэх, цэргиэд бүтээн байгуулалтын арга хэмжээ авсны үр дүнд эдгээр байгууллагууд зохион байгуулалтын хувьд ч, материаллаг баазын хувьд ч эрс сайжирлаа.
Энэ жил цэргийн анги, байгууллагыг хөгжүүлэх, алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр бүтээн байгуулалтын томоохон ажил өрнүүллээ. Тоймтойгоос дурьдваас энэ жил манай Зэвсэгт хүчинд 200 цэргийн байр гурав, 40 айлын орон сууц гурав, соёл, спортын төв хоёр ашиглалтад орох болно. Барилгын их засварын чиглэлээр ч багагүй ажил гүйцэтгээд байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд олсон амжилт их байгаа ч хэлэхгүй өнгөрч болшгүй дутагдал байсаар байна. Ялангуяа захирагч, дарга нарын хариуцлага, хайхрамжгүй байдлаас үүдсэн осол, сахилгын зөрчил тасрахгүй байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй байна. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд Зэвсэгт хүчний хэмжээнд гарсан байж боломгүй харамсалтай осол аваар, хэрэг зөрчил гарсаар байгаа нь нийгэмд болоод ард, иргэдийн дунд Батлан хамгаалах яамны болоод Зэвсэгт хүчний нэр хүндийг ихээхэн унагалаа. Үүний шалтгааныг Зэвсэгт хүчний сахилга, хариуцлага суларч, цэргийн сургалт бэлтгэл зохих ёсоор явагдахгүй байгаагийн нотолгоо гэж үзэхэд хүргэж байгаа юм
Эрхэм генерал, офицерууд аа!
Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хэмжээнд хуулиар хүлээсэн төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх, иргэний хяналтыг тавих чиг үүргийнхээ хүрээнд өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн байдал, ард, иргэдээс бидэнд тавьж буй үнэлгээтэй холбогдуулан дараах үүрэг, чиглэлийг Та бүхэнд өгье.
1. "Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл"-д тусгагдсан батлан хамгаалахын эрх зүйн орчинг боловсронгуй болгох арга хэмжээний хүрээнд 2017 онд "Орон нутгийн хамгаалалтын тухай", "Улсын нисэхийн тухай", "Эрүүл мэндийн тухай", "Дайчилгааны тухай" хуулиудыг шинээр боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажлыг шуурхайлахыг БХЯ, ЗХЖШ-ын удирдлагад даалгаж байна.
2. Батлан хамгаалах бодлого, батлан хамгаалахын багц хуулийн хэрэгжилтийн хангах, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт батлан хамгаалахын чиглэлээр туссан зорилго, зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүний хариуцлагыг өндөржүүлэх, цэргийн сахилга, зохион байгуулалтыг бэхжүүлэх шаардлага байгаа гэж үзнэ. Иймд юуны өмнө цэргийн албаны харилцааг зохицуулж буй дүрэм, журам, заавруудыг төгөлдөржүүлэн шинэчлэхэд Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагад чиглэл болгож байна.
3. Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, сахилга, дэг журмыг бэхжүүлэх чиглэлээр Батлан хамгаалахын сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх талаар авсан ажил, арга хэмжээ, хяналт, шалгалтын дүн, тулгарч буй хүндрэл, түүнийг даван туулах арга замын талаарх саналаа БХЯ-д улирал бүр тайлагнаж байхыг төрлийн цэргийн командлагчид, цэргийн нэгтгэл, анги байгууллагын захирагч дарга нарт үүрэг болгож байна.
4. ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалууд, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагын захирагч, дарга нар 2017 оны 7 дугаар сарын 01-нээс эхлэн дагаж мөрдсөн "Зөрчлийн тухай хууль"-ийг сурталчлах, нийт бие бүхэлдэхүүнээр судлуулах, хэрэгжилтийг өөр өөрсдийн онцлогт нийцүүлэн зохион байгуулахыг зөвлөж байна.
5. Цэргийн нэгтгэл, анги, салбарын бие бүрэлдэхүүний сургалт, бэлтгэлийн тогтолцоо, бодлого төлөвлөгөө, хөтөлбөр, зохион байгуулалтыг шинэчлэн мөрдүүлэх шаардлагыг "мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх" төрийн бодлого нөхцөлдүүлж байна. Энэ талаар хийх зарчмын шинэчлэлийг цаг алдалгүй эхлүүлэхийг Та бүхэнд даалгаж байна.
6. ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, нэгтгэл, ангиудын дарга, захирагч Та бүхэн бүх шатандаа сахилга, хариуцлага, дэг журмыг бэхжүүлж, захирах, захирагдах ёсыг хэлбэрэлтгүй мөрдөж, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, албандаа өндөр ёс суртахуунтай, хариуцлагатай, эзний ёсоор хандаж, чин сэтгэл гарган ажиллахыг дахин давтан үүрэг болгож байна.
7. Сүүлийн үед олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр буруу ташаа мэдээлэл цацагдах, албан тушаалтан, хувь хүний талаар гүтгэлгийн шинжтэй худал мэдээ, мэдээллийг өгөх, тараах асуудал газар авах хандлага ажиглагдах болсон нь төрийн болон албаны нууц задрах, ард иргэд салбарын үйл ажиллагаанд сөрөг үнэлэлт, дүгнэлт өгөх зэрэг үр дагавартай байгааг Та бүхэн шат шатандаа онцгойлон анхаарч, цаашид мэдээллийн дархлааг тогтоож, хариуцлагыг өндөрсгөх шаардлагатай байна.
8. Энэ өвөл хатуухан болох төлөвтэй байна. Зэвсэгт хүчний анги, байгууллага бүр өвөлжилтийн бэлтгэлээ энэ үлдсэн богино хугацаанд бүрэн хангаж, цэргийн сургалт бэлтгэлээ тасалдалгүй чанартай явуулах нөхцөл бүрдүүлэхийг Та бүхэнд даалгаж байна.
Та бид төрийн батлан хамгаалах бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөрөөр дэвшигдсэн зорилго, зорилтдоо хүрэхийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хамтдаа зүтгэж, амжилтад хүрнэ гэдэгт би итгэл төгс байна.
Та бүхэндээ "Эх орноо батлан хамгаалах, Зэвсэгт хүчнээ хөгжүүлэх их үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсье".
Монгол цэргийн сүлд, хийморь үеийн үед мандан бадраг.