ЭСРЭГ БАЙР СУУРЬ

М.Энхболд: МАН бүхий л шатанд зүтгэл гарган ажилласан

2017.06.29
Сайт: Vip76.mn
Дугаар : 47446
М.Энхболд: МАН бүхий л шатанд зүтгэл гарган ажилласан
МАН-ын дарга

Монгол Ардын нам эвийг эрхэмлэдэг. Төрийн төв -тогтвортой бодлого барьж, иргэн рүүгээ чигэлсэн зоригтой шийдвэрүүдийг гаргасаар ирсэн билээ.

2016 оны сонгуулиар манай намд итгэл үзүүлсэн сонгогчдодоо бид хийсэн ажил, хэлэх үгтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж байна.

Намын эрх ашгаас илүүтэй төр, түмний эрх ашгийг дээгүүрт тавьж, эдийн засгийн бодлогодоо эрс өөрчлөлт хийж, Монгол Улсын санхүү, мөнгөний авдар арвижиж байна.

Өрийн дарамтаас шат шатаар салж, өөдлөх гэрээ хэлцлүүд хийгдэж эхэлсэн. Энэ бүхэн бол өнгөрсөн нэг жилийн хугацаанд МАН бүхий л шатанд зүтгэл гарган ажилласаны үр дүн. Мөнгөгүй гэж гомдол мэдүүлээгүй. Эдийн засаг хямралаа гээд элгээ бид эвхэн суусангүй. Борви бохисхийлгүй ажилласанаар манай улсын санхүүгийн зэрэглэл ч өслөө. 

С.Эрдэнэ: МАН-ын засгийн бодлого буруу байсан гэдэг нь нотлогдсон

2017.06.29
Сайт: Vip76.mn
Дугаар : 47447
С.Эрдэнэ: МАН-ын засгийн бодлого буруу байсан гэдэг нь нотлогдсон
АН-ын дарга С.Эрдэнэ

Эрх баригчид өдөр, цагаар үнэнд гүйцэгдэж эхэллээ. Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудал 20-30 жилийн дараа яригдах учиртай. 

Цаг үеэ олоогүй асуудлаар иргэдээ хохироож байна гэж сануулсаар атал нэмсэн. Өнөөдөр МАН-ын тэргүүлсэн засгийн бодлого буруу байсан нь амьдрал дээр нотлогдож, тэтгэврийн насыг бууруулах асуудлыг аргагүйн эрхэнд хэлэлцэж эхэллээ.

Ардчилсан нам эл асуудлыг тууштай эсэргүүцсэний үр дүнд иргэдийн нуруунд үүрүүлсэн нэг том ачаанаас салгаж чадлаа.

Цаана нь долоон төрлийн татвар, Приусны онцгой албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл зэрэг үндэслэлгүйгээр нэмсэн, хэдхэн сайд, дарга нарын тансаглалыг гүйцэлдүүлэх гэж ард иргэдийнхээ нуруунд үүрүүлсэн олон ачаанаас салгах зорилго бидэнд байна. Үүний төлөө Ардчилсан нам тууштай тэмцэх болно.


2ХҮНДЭМЖИВ
Дэмжих
2ХҮНДЭМЖИВ
Дэмжих