Евроазийн орнуудын парламентын дарга нар чуулж байна
2017.06.27

Евроазийн орнуудын парламентын дарга нар чуулж байна

Евроазийн орнуудын парламентын дарга нарын 2 дугаар чуулган өчигдөр БНСУ-ын Сөүл хотноо эхэллээ. Тус чуулганд Монгол Улсаас төлөөлөн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж болон УИХ-ын гишүүн Л.Болд нар оролцож байна.

Чуулганд Евроазийн 11 орны спикер, 13 орны дэд спикер болон бусад төлөөлөгч иржээ. ОХУ-ын Төрийн Думын дарга В.Володин нээж илтгэл тавьсан бөгөөд оролцогсод парламент хоорондын хамтын ажиллагаа, бүс нутаг болон олон улсын хөгжлийн тухай хэлэлцэх юм.