УИХ-ын гишүүн Д.Гантулга Хэнтий аймагт ажиллаж байна
УИХ-ын гишүүн Д.Гантулга Хэнтий аймагт ажиллаж байна.
Тэрээр Хэрлэн сумын Өлзийт тосгон, Мөрөн, Баянхутаг, Хэрлэн, Галшар сумдад ажиллаж, иргэдэд УИХ-аас батлагдан гарсан хууль тогтоомж, ЗГ-ын бодлого хөтөлбөрийг танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсож, өөрийн ажлаа тайлагналаа.
Мөн нутгийн зарим иргэдийн гэрээр нь орж ахуй амьдралтай нь танилцаж, эрх үүргийнхээ дагуу зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгчээ.
Хэрлэн сумын Өлзийт тосгоны эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин гардуулан өгсөн.
Цоо шинэ УАЗ пургон автомашиныг Д.Гантулга гишүүн ЭМЯ-тай хамтран шийдвэрлэсэн юм.
Хэнтий аймагт сүүлийн жилдүүдэд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна.
Монгол улсын засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэн болгох шийдвэр гаргасан. хөтөлбөрт аймгийн 11 сум хамрагдана.
Дадал суманд олон улсын нисэх буудал барихаар болсоноо Зам тээврийн яамнаас зарласан. 21 аймагтаа хамгийн томд тооцогдох зүүн бүсийн эмчилгээ оношилгооны төв ашиглалтад өнгөрсөн хавар орсон бол орчин үеийн дэвшилтэт техник тоног төхөөрөмжөөр тоноглох ажлыг эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулж эхэлсэн гэдгээ УИХ-н гишүүн Д.Гантулга хэллээ.
Баянхутаг сумын 3-р багт үйл ажиллагаа явуулдаг гэр цэцэрлэгээр орсон. Үндсэн гэр, гал тогооны 2 гэртэй үйл ажиллагаагаа явуулдаг тус цэцэрлэг багийн малчдынхаа 20 гаруй хүүхдийг хүлээн авч хүмүүжүүлдэг байна. Зуны турш үйл ажиллагаа явуулах санал эцэг эхчүүдээс нь ирдэг ч багшийн асуудлаас шалтгаалж богино хугацагаацаар ажиллдаг гэлээ.
Энэ асуудалд Д.Гантулга гишүүн анхаарлаа хандуулж энэ чиглэлээр суралцдаг оюутан залуусыг дадлага хийлгэнгээ ажиллуулах боломжийг судалж үзхээ хэлсэн.
Түүнчлэн дэд станц, сургууль зэрэг баригдаж ашиглалтад орсон бол ТОСК-ийн орон сууцны барилга, автотээврийн төв баригдаж байгаа зэрэг зарим үзүүлэлтүүдээрээ Хэнтий аймаг бусад аймгуудаа тэргүүлж эхэлжээ. Зүүн аймгуудад зорчиж явдаг иргэн бүрийн "шүдний өвчин" Гарамгайн замыг шинээр тавих ажил эхэлсэн байна.
УИХ-ын гишүүн Д.Гантулга Жаргалтхаан, Дадал сумдад үргэлжлүүлэн ажиллах бөгөөд үндэсний их баяр наадмын дараа УИХ-ын чуулганы завсралгаанаар аймгийнхаа бүх сумдад ажиллах юм байна.