БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ӨМӨЗО-ны Хянган аймгийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
2017.06.09

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ӨМӨЗО-ны Хянган аймгийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ӨМӨЗО-ны Хянган аймгийн дарга Ч.Бат болон түүнийг дагалдан яваа удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. ӨМӨЗО-ны Хянган аймаг нь Рашаан-Сүмбэрийн боомтоор Дорнод аймагтай хил залгадаг бөгөөд аймгийн төвөөс 460 километрийн зайд оршдог аж.

Уулзалтын эхэнд Д.Оюунхорол сайд уул уурхайн салбараас хараат, хүрэн эдийн засагтай Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах үүднээс аялал жуулчлалын салбарыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг БОАЖЯ-наас баримталж байгаа. Энэ хүрээнд Чингис хааны мэндэлсэн Хэнтий аймагт түүхэн, Хөвсгөл аймагт байгалийн, Улаанбаатар хотод соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр төлөвлөснийг танилцуулсан юм.

ӨМӨЗО-ны Хянган аймаг нь 1.6 сая хүн амтай бөгөөд рашаанаараа алдаршиж, аялал жуулчлалын салбартаа хамгийн өндөр зэрэглэл болох 5А-г хүртсэн байна. Өнгөрсөн жил л гэхэд 3 сая жуулчин хүлээж авснаа тус аймгийн дарга Ч.Бат дуулгахад  хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх саналтай байгаагаа Д.Оюунхорол сайд илэрхийлсэн юм.