2009.10.12

НАЙМДУГААР БҮЛЭГ (Та ч өөрийнхөө өмнө байгаа

1. Зорьсон хэргээ бүтээхийн тулд огт хийж болохгүй зүйл


"Хүн бид нар нийгмийн дундаас цойлон гарах гээд хичээгээд байдаг болчихдог нь олон нийтээр хүрээлүүлэн, ажилд дарагдсанаасаа болоод бодитоор орших өөрөөсөө холдох сонирхолтой болчихсон учраас тэр. Жинхэнэ өөрийгөө шууд харахаа тэвчиж чадахгүй учраас тэр". Энэ бол Паскалийн үг. Өөрийгөө зөв зохистой, зорилготой амьдрахгүй байна гэж бодож байгаа хүнд бодож сэтгэх үнэ цэнэ болох үг билээ.

Шал дэмий ажилд хөөгдөн хүлэгдэж, бүхий л амьдралаа хий хоосон өнгөрөөж байгаа нь дээрхи шалтгаан биш байгаа гэж анзаарч байгаа хүн бараг байхгүй биз дээ. Уул нь ингэснээс болж үүсэн гарах ҮР дүнг тоохгүй хүн байхгүй байх ёстой.

Энэ номыг маань уншиж байгаа уншигч та бүхэн ч ирээдүйд цэгц журамтай хүн болж, янз бүрий нутгаар өөрийнхөө зорилгоо болгоход тохирох ажилд орох юмсан хэмээн бодож байгаа нь лавтай. Таны зорилго ямар ч байж болно. Тааламжтай сайхан ажил ч юм уу, баялаг болон бусдаас хүртэх магтаал сайшаал, эсвэл сайхан үйлс ч байж болох юм.

Зугаа цэнгэлийн тухай нэг их яримааргүй байна. Халуун хүсэл шунал болон тачаал таашаалд амьтан лугаа адил толгойгоо мэдүүлсэн хүмүүс үүнийгээ аз жаргалтай байна хэмээн мэдрэх хүртлээ "доош унасан" хүмүүсийн хувьд бол хүмүүжил ч, андын сэтгэл ч, тэр хүн өөрөө хүртэл ямар ч утга учиргүй болоод ирнэ.

Халуун хүсэл шунал гэдэг нь хэзээ ч биелэгдэшгүй зүйл бөгөөд энэхүү хүсэл шуналд барьцаалагдсан бол та тэр хүсэл шуналынхаа хөлд үрэгдэх дайсан нь болно. Доош унаж байгаадаа харамсаж гашуудавч хүн хүсэл шуналын боол болчихдог. Уг нь бол, энэ хүн аливаа зүйлийг юунаас ч хамааралгүй сэтгэн бодож, ирээдүйгээ зөвөөр харж төсөөлж чадах байсан л юмсан.

Хүсэл тачаалд баригдчхаараа хүн заавал доош унах өвчин тусна. Эцсийн эцэст, өөрийгөө үзэн ядах өрөвдөлтэй байдалд орно. Жаргал цэнгэлийг л хөөгөөд ирэхээр сэтгэлийн сайхан мохон зэвэрч, үгүй болно. Ухаан санаа муудан суларч, оюунЫ мэдрэмж огт ажиллахгүй болно.

Одоо ингээд л, баталгаатайгаар, эгнэгт, өөрийгөө нийгмийн ёроолд хаяьяа гээд байгаа юм бол, сэтгэлийн тайван амгалан хэрэггүй гээд байгаа юм бол, нийгэм нийтэд хэрэг болох сайхан хүн болмооргүй байна гээд байгаа юм бол аргыг нь би заагаад өгье л дөө. Хүсэл тачаал тань улам оргилоод байх юм бол сэтгэл зүрхээ нураан эвдэлж, таашаал тачаалд толгойгоо мэдүүлж, амт аашаараа хуурах "буруу гарын ундааг" тамшаалан ууж, хорьж цээрлэсэн мансууруулагч "талхыг" идэж мэрээд байхад л болно шүү дээ.

За тэгэх юм бол гарцаа байхгүй, зорилгоо болгосон замаараа ахиж дэвших тухай санаа бүү зов, учир нь энэ зам чинь эвдрэл сүйрлийн чигт эргэлт буцалтгүй орсон байх вий.

2.Жинхэнэ баялгийг гартаа оруулах ганцхан арга бий

Эд баялгийг хүсэмжлэх нь тийм ч болохоо байчихсан муу зүйл биш л дээ. Гэхдээ, мөнхөд орших оюун санаанд бол тохирох зүйл гэж хэлэхээргүй.

Эд баялгийн хойноос хөөцөлдөөд байвал хүн улам л "өөрийгөө л" гэсэн хүн болж хувираад байх болно. Гартаа оруулсан эд баялгийнхаа шүтэн бишрэгч нь болоод л, эд баялгаа тахин шүтээд л байх болов уу. Өнөөдөр цуглуулсан эд баялаг хэдэн зууны турш нэгэн гэр бүлийн юм болж үлдэн, цаашдаа ч өсч үржээд байж магадгүй гэж бодохоор эд баялаг улам л тахин шүтэгдэх биз.

Харин залууст хандан хэлэхэд, хэрвээ эд баялаг хуримтлуулахыг амьдралын зорилгоо болгосон бол арга чинь буруу байна гэж хэлмээр байна. Хичээл сургууль бол юу юунаас амар бөгөөд хурдан эд баялгийг гартаа оруулах арга мөн.

Нэр алдарт хүрэхийг сайхан зүйл гээд цаг хугацаа болон хүч хөдөлмөрийг чухалчлахын оронд магтаал сайшаалд татагдах шиг гайтай юм үгүй. Энэхүү нэр алдар, магтаал сайшаалын "булгаас" оргилон гарах ус адил "амттай сайхан ус" энэ хорвоод байхгүй л болов уу. Харин, энэ уснаас уух гэж ирж байгаа хүмүүсийг аюул хүлээж байгааг хүмүүс тэр болгон анзаардаггүй. Нумыг хөвчлөн татсан гар яг отолтонд орчихсон байдаг гэдгийг санагтун.

Нэр алдрын мөрөөдлийг тас цохих зүйл тоо томшгүй олон байдаг учраас нэр алдарт дурлахаас илүү өндөр дээд зорилгыг өмнөө тавьж байхгүй бол үүнийг баримтлахад аюул дагалддаг юм шүү.

Олон олон хүн хүсэл мөрөөдөлдөө умбан, хязгааргүй цаг хугацаа өмнө нь дурайж байхад амьдралаа эхлэх мөртөө яах ийхийн зуургүй л сэтгэл санаагаар унан эвдэрцгээж, тулалдах сэтгэлийн тэнхээгүй болчихдог. Авирч гарах гээд байгаа мод нь төсөөлж байснаас нь илүү өндөр, үр жимсийг нь хүртэх нь бодож байснаас нь илүү хэцүү болохыг анзаарцгаана.

Гэхдээ, түр зуур ажил үйлс нь амжилттай явж, алдар нэр тодорхой хэмжээнд хүрч ирлээ гэж бодъё. Тэр хүний хажууд очоод үзэхээр, холоос харагдахгүй байсан муу тал нь, хальт харахад гялалзаж гялтганаад байсан бүхэн нь, нурууных нь ард нуугдаж асан "яс толбонууд" нь ил гараад ирдэг.

Иймэрхүү сул талыг нь хүмүүс анзаарахгүй өнгөрнө гэж байхгүй, энэ нь олон нийтэд зарлагдан, хүмүүс нэмж томруулж ярьцгаан, сүүлдээ ийм олон сул талтай юм чинь яаж нэр төртэй байх вэ дээ гэсэн яриа хөөрөөний бай болно. Энэ бүхэн нь тухайн хүний зовлонгийн ур болно доо. Өдрийн турш л хөл дор дагаж гүйгээд, шөнө дөлөөр унтуулдаггүй гөлөг нохой адил л.

Гэхдээ, ийм хэмжээнд бол тэвчиж болох л доо. Зан төрхийн сул дүлийг хүмүүс янз янзаар ярилаа ч амьдраад байж болно. Харин, ууланд авирах үед нэг л алхаа алдсан бол хэцүүдээ, тэртээ бэлийн ёроолд толгойгоороо уруу харан унана.

Хүнээс магтаал сайшаал сонсохыг л зорилгоо болгон амьдрах мөртөө энэ зорилгодоо хүрэх арга нь буруу байснаас залуу зандан насандаа хамаг хүсэл бодол нь эвдэрч сүйдсэн хүн хичнээн олон байгаа бол оо?

Магтаал сайшаалыг мөрөөдөн амьдрах ахуйд үүсэн гарч ирэх хамгийн аймшигтай зүйл бол ямар ч магтаал сайшаал байсан энэ нь удаан үргэлжилдэггүйд байдаг юм. Магтаал гэдэг бол байнга л байж байдаг юм биш, анх энэ магтаалыг олж авахтай адил магтаалыг үргэлжлүүлэн дааж авч явах маш хэцүү.

Өчнөөн жилийн хүч хөдөлмөр гарган байж олж авсан нэр хүндийг хадгалж явах нь олж авахаасаа илүү хэцүү билээ. Улам бүр өндөр аваад байдаггүй л юм бол алдар нэр гэдэг бол унаж уруудан, алга болохдоо амархан.

Алдар нэртэй болсон хүн цаашдаа ямар ч гайхамшигтай ажил үйлсийг өрнүүлсэн бай, улам л сайн ажил шаардагдан, хамаг байдаг чадвараа шавхсан ч улам л их хичээл чармайлт гаргах хэрэгтэй болдог. Энэ бүх шаардлагад тааруулж ажиллаж чадахгүй бол алдар нэр арилж үгүй болно.

Нэг хүн анхны зохиолоо бичиж л дээ. Хэн ч түүнийг ингээд биччихнэ гэж найдаж байгаагүй учраас түүнийг сайнаар хүлээн авч, магтаал урамын үг хүртэл хэлцгээсэн бололтой.

Харин хоёр дахь зохиол нь өмнөх маягаар үнэлэгдэхгүй. Олон нийт юу гэж бодож байгаагаар л үнэлэгдэнэ. Бусад шинэ зохиолчид утга зохиолын салбарт олны анхаарал татаад байгаа бол энэ нь нөгөө зохиолчид маань хүндээр тусна. Хүний магтаал урамшлыг хүсч зүтгэж байгаа болохоор энэ бол байх л зүйл.

Хүнийг магталгүйгээр өнгөрөөчхөж болохоор байвал огт магтахгүй нь дээр бөгөөд боломж л байвал магтаалаас татгалзах хэрэгтэй. Ирээдүйд үл тоогдсон ч, бүх юм байр байрандаа байгаа болохоор зүгээр гэж бод.

Нэр алдрын төлөө амьдрах нь хар төрүүлэх сэтгэлийг эвдэх санаа зовнил, өндөр дээд хүсэл, жирийн хүсэл шунал, хэцүү хүнд сэтгэлийн уналтад зогсоо зайгүй нэрвэгдэж зүдрэнгээ амьдарна гэсэн үг. Сэтгэл бол байнга хангалуун сайхан байна гэж байхгүй. Хий хоосныг барьж авахтай л адилхан.

3. Өөрийн "амьдрах дүрэм"-ээ чанга хатуу баримтлаарай

Хүний шүүмж үнэлэлтэнд тулгуурлан амьдрах нь өөр бусад зовлонгийн үр, сэтгэлийн уналтыг дагуулна. Эдгээр нь яг тухайн хүн дээр ирэхгүй бол ойлгогдохгүй бөгөөд нэг удаа ийм зүйл тохиолдвол үнэхээр өрөвдмөөр юм болно.

Нэрд гарах шунал хүсэлд татагдаж, тэр зуураа халуунд нэвт цохигдсон лугаа адил нөгөө хүсэл шунал нь улам бүр томорч ирнэ. Тэгээд л, бусдаас хүртэхийг горилсон магтаал сайшаал, алдар нэрийг хүсэх шуная мөрөөдөл нь нэмэгдэх тусам, тэгээд тэр нэр алдар нь ирэхгүй байх тусам зовлон тарчлал нь уур унтууцлын үүр уурхай болж хувирна.

Хүмүүсээр магтуулан алдар суугын оргилын өндөрт гарсан ч энэ нь алга болохын цагт тэр хэмжээгээр сэтгэл санаагаар унан гуньж, юу ч хийж чадахаа болино. Хөлбөмбөгийн бөмбөг шиг л хувь заяагаа хүний тоглоом болгох лугаа адил.

Хүн ийм байдалд ороод ирэхээрээ бусдын аз жаргалыг булаана, юун магтаал сайшаал, бусдад зовлон саад авч ирэх дуртай болчихдог.

Бас нэг сануулах зүйл байна. Бусдын сайшаал магтаал гэдэг нь хичнээн хүртлээ ч гэсэн заавал аз жаргалд хүргэнэ гэсэн онол байхгүй, харин, нөгөө талаас, энэ магтаал сайшаал нь байхгүй болчхоор хүн аз жаргалгүй болдог юм.

Хүсэл шуналаа тас цохиулсан хүн өрөвдөлтэй байдалд орно. Алдаж, тас цохиулсан юм нь гайхалтай сайхан зүйл байсанд биш, энэ маань гайхалтай сайхан зүйл байсан юм хэмээн удаан хугацаагаар хоосон төсөөлж ирсэн болохоор л их өрөвдөлтэй байгаа юм.

Ирээдүйд ихээхэн найдвар тээж байсан нэгэн хүн зөвхөн алдар хүндийг л мөрөөсөн амьдарч ирсэн болохоор амьдралын төгсгөл нь гунигтайхан
дуусажээ.

Түүний юуны өмнө зорьсон зүйл бол нийгэмд байр сууриа олох явдал байлаа. Гэвч, нэг алхахад амжилтанд хүрчхээр болох үес түүнийг "амжилтанд хүрчихвэл өөрт нь аюултай байх болно" гэж бодсон дотно найз нь саад болж, түүнийг дэвшиж дээшлэх боломжгүй болгож орхижээ.

Энэхүү гунигт эр бүр сэтгэлээр унаж, гүнзгий "шархалсан" байна. Мэдээж, нийгэм нийтээс "сугаран цоройх" гэж сонгосон зам нь тийм чухал зүйл биш байсан боловч тухайн хүн өөрөө энэ азгүй явдлаа ихээхэн хүндээр тусган авч, сэтгэлээр унасан хэрэг л дээ. Энэ шоокноосоо болоод тэрбээр эрүүл мэндээрээ ч хохирон, хоёр гурван сар өнгөрсний дараа урам хугарсан чигээрээ байсаар нас баржээ. Ингэж амьдарчхаад үүнийгээ нэр төртэй амьдрал байсан гэж хэлж чадах уу? Энэ нь тэгээд хүний амьдралын гол зорилго байсан гэж хэлж болно гэж үү?
Нэгэн нэрт зохиолч бас л ал дар хүндийг горилон амьдарч байсан бөгөөд тэр нэр алдраа ч олсон. Хэтэрхий урт насалсан учраас сүүлдээ алдар нэрээ ч алдаад зогссонгүй, гайхамшигт чадвартай уураг тархи нь ч муудаж орхижээ.

Залуу цагтаа зохиосон олон ном зохиолынхоо утга учрыг өөрөө ч ойлгож чадахаа байснаас энэ зохиолч өвгөрч өтөлсөн насандаа сэтгэлээр унан, урам нь хугарч, өч төчнөөн цагаар уйлж л суудаг болсон гэдэг.

4. Байнга, сэтгэл хангалуун, өргөн уужим сэтгэлээр амьдарцгаая

"Цуцашгүй тэмцэгч сэтгэлтэн бол ямар нэгэн том зорилгыг биелүүлэхийн төлөө өмнөө бүр том зорилго тавин зүтгэн тэмцдэг. Зөвхөн гаднаа гялалзаад байх биш, дотроо ч бас гялалзах ёстой - хүний ертөнцийн хайр магтаал, эсвэл бурхны ертөнцийн магтаал сайшаалын төлөө". Бид сэтгэлээ уужим, саруул болгохыг зорих ёстой, энэхүү "ямар нэгэн том юм" гэдэг маань үнэнхүү том хүсэл мөрөөдөл байх хэрэгтэй болов уу. Эсвэл, бид бүхний дураар мөрөөдөх "том юм" маань зүгээр л бидний хий хоосон бодол мөрөөдөл байсаар дуусах ёстой юу?

-Эрэгцүүлэн бодоцгооё. Ямар ч л байсан, нэгэн амьдралынхаа турш биелүүлэхийг зорих ямар нэгэн том зорилго байх ёстой, биелүүлэхэд хэцүү ч гэсэн. Христосын шашны оюун санааны сургаалаар бол "хүн өөрийн чадварыг амьдралд хэрэг болгох зорилготойгоор амьдар" гэсэн байдаг.

Зугаа цэнгэл, эд баялаг, магтаал сайшаалын төлөөх хүсэл шуналаас татгалз, гэхдээ энэ бол сэтгэлээ хүйтэн цэвдэг, уйтгар гунигтай байлга гэсэн үг биш ээ. Сэтгэл зүрхийг тань халуун дулаан болгогч бүхнийг зайлуулаад, халуун дулаанаар бусдыг угтан нөхөрлөж үл чадах сэтгэлтэй бай гэж хэлж байгаа юм биш. Огт тийм биш.

Миний хүсээд байгаа юм бол, төлөвлөгөө гарган, зорилготойгоор урагшлах явцдаа, байнга, сэтгэл хангалуунаар, уужим саруул сэтгэлээр, би бол ямар ч хэрэггүй байдлаар амьдраад байгаа юм биш шүү гэдгийг өөрөө тод ухамсарлаж байгаасай гэж л хүсээд байгаа юм. Хэрвээ ингэж амьдарч чадвал өндөр дээд сэтгэлтэй, үнэнхүү чанар чансаатай эрхэм нэгэн болж өсч өндийн, та бурхны ариун гэгээн гэрлийн цацрагт туяарсан хувь заяаг олжээ гэдгээ ойлгох болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.