НИТХ-ын дарга Ц.Сандуй
2017.06.01

НИТХ-ын дарга шинээр амаржсан ээжүүдэд баяр хүргэж гарын бэлэг гардууллаа

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Эх үрсийн баярыг тохиолдуулан “Өргөө” амаржих газарт Австралийн Мельбурн хотын эмнэлгийн буцалтгүй тусламжаар ирэх дурангийн мэс заслын аппарат, дагалдах тоног төхөөрөмжийн замын зардлын асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид шийдвэрлэсэн.

Эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж учраас иргэдийн хурлаас уг тоног төхөөрөмжийг Монголд авчрах замын зардлыг нь гаргахаар болсон.  Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч бид дотоод нөөц бололцоогоо дайчлаад энэ жил 4.5 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт тавьсан. Энэ нь дүүргүүдийн эмнэлгийн мэс заслын тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэхэд зориулагдах юм” хэмээн онцоллоо.

“Өргөө” амаржих газрын дарга Д.Энхбаяр “НИТХ-ын дарга болон, төлөөлөгчид Австралт улсын Мельбурн хотын кибеле эмч нарын баг, холбогдох олон улсын байгууллагаас хандивлаж буй тоног төхөөрөмжийн тээврийн зардал болон бусад дэмжлэг үзүүлэх шийдвэрүүдээ бидэнд танилцууллаа. Мөн хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан одоогоор амаржаад байгаа 15 эх, тэдний бяцхан үрсэд өөрсдийн гарын бэлгийг гардуулсан юм.