Залуу гишүүн Д.Гантулга "Залуучуудын хөгжлийн ордон" байгуулах төслийг эхлүүлээ
2017.05.15

Залуу гишүүн Д.Гантулга "Залуучуудын хөгжлийн ордон" байгуулах төслийг эхлүүлээ

  Монгол Улсын хамгийн залуу УИХ-ын гишүүн Д.Гантулга дэлхийн жишигт нийцсэн “Залуучуудын хөгжлийн ордон”-ыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар  хотноо барьж байгуулах төслийг эхлүүллээ.

2016 оны байдлаар манай улсын нийт хүн амын 35,5 хувийг 18-34 насны 1.089.000 гаруй иргэд эзэлж байгаа нь 3 хүн тутмын 1 нь залуу хүн байгааг иэлрхийлж байгаа юм.  

   Д.Гантулга гишүүний хувьд залуучуудын хөгжлийн төлөө олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж ирсэн бөгөөд ээлжит нэгэн том төслөө ийнхүү эхлүүлээд байна.

Тэрээр өнөөдөр Монгол Улсад залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй Төрийн болон Төрийн бус байгууллагуудын удирдлагуудын төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзалт хурал зохион байгуулж төслөө танилцуулсан юм.

   Дэлхийн жишигт нийцсэн залуучуудын хөгжлийн ордон байгуулагдсанаар залуучуудын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг Төрийн болон Төрийн бус байгууллагууд өөрийн байр танхимтай болохын зэрэгцээ залуучууд ажлын байраар хангагдах, үйл ажиллагаагаа эрхлэх заал танхимуудтай болж илүү хурдтай хөгжих, хийж бүтээх боломж бүрдэж, дэлхийн залуучуудтай хөл нийлүүлэн алхах юм.

Энэ дашрамд дуулгахад “Залуучуудын хөгжлийн ордон” байгуулах төслийг залуу гишүүн маань залуучуудын байгууллагууд, нийгэм олон нийттэй хамтран Улс, Нийслэл, олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр 2017-2019 оны хооронд барьж байгуулах зорилготой байгаа юм байна.