Экспортын чадамжийг нэмэгдүүлэх нь сэдвийн хүрээнд хуралдана
Монгол Улсад худалдаа, бизнесийн харилцааг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Монголын Бизнесийн Зөвлөлийн ээлжит сарын хурал энэ сарын 15-нд Кемпсински зочид буудалд болно.
Сар бүр зохион байгуулагддаг энэхүү хуралдаанд бизнес эрхлэгч томоохон компаниудын төлөөлөл оролцож Монголын бизнесийн ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцэдэг билээ.
Энэ удаагийн хурлаар Олон Улсын Валютын Сангийн Монгол дахь төлөөлөгч Нийл Сакер “Монгол Улсын урьдач нөхцөл байдал” сэдвээр; Олон Улсын Валютын Сангийн Ази, Номхон далайн салбар хариуцсан захирал Ранвил Салгадо “Бүсийн эдийн засгийн хөгжил” сэдвээр илтгэл тавих юм.
Мөн сар бүр тодорхой сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, холбогдох хүмүүсийг урьдаг билээ. Энэ сар “Хилийн чанад дахь уриалга: Экспортын чадамжийг нэмэгдүүлэх нь” сэдвийн дор хэлэлцэх юм. Хэлэлцүүлгийг МБЗ-ийн Худалдаа, Логистикийн ажлын хэсгийн захирал Б.Энхтүвшин хөтлөх бөгөөд
- Зам, Тээврийн Яамны бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Р.Мэргэн
- “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Ц.Түмэнцогт
- “Монгол Тээвэр Нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга С.Ганболд
- “Глогекс” ХХК-ийн захирал Л.Наранбаатар нар оролцоно.
Хурлын эхэнд МБЗ-д шинээр нэгдсэн 6 компани үйл ажиллагаагаа танилцуулах юм:
-
Airlink Mongolia – гадаад болон дотоодын авиа компаниудын онгоцны тийз борлуулалтын үйлчилгээ үзүүлэгч компани
-
APU – монгол улсын хүнсний ууган, манлай үйлдвэр
-
CRM – Францын үндэстэн дамнасан групп болох “Pernod Richard”-ын албан ёсны дистрибьютер
-
Glogex – уул уурхайн салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг үндэсний тэргүүлэгч
-
HR Mind Solution – ажил олгогч, ажил хайгч нарыг оновчтой, хурдан шуурхай холбох үйлчилгээ үзүүлэгч компани
-
Promotion Craft – бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүн болон санаагаа шинэлэг байдлаар илэрхийлэхэд туслалцаа үзүүлдэг анимэйшн студи