Цэргийн  алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна
2012.06.08

Цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол цэргийн алба хаагчидтай уулзах үеэрээ тэдний ар гэрийнхний ажил, боловсролд анхаарч ажиллахаа амласан юм. 2012.06.06

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Улиастай хотод байрладаг Зэвсэгт хүчний 325 дугаар цэргийн ангийн албахаагчидтай уулзлаа. 2012.06.03


УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол Улиастай хотод байрладаг Зэвсэгт хүчний 325 дугаар цэргийн ангийн алба хаагчидтай уулзлаа. МАН 1921 онд үүсэн байгуулагдаад хамгийн түрүүн ардын журамт цэргийг зохион байгуулсан. Тэгвэл МАН энэ удаагийн сонгуульд уу гуул нэрээ сэргээж оролцож байгаа. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол түүнийгээ бэлэгшээж, цэргийн ангиас сонгуулийн сурталчилгааны ажлаа эхэлж, өнгөрсөн дөрвөн жилийн, хугацаанд хийж бүтээсэн ажил болон намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Уулзалтад УИХ-ын дарга Д.Дэмбэрэл оролцож, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг бүрэн эрхийнхээ хугацаанд нийгэмд шаардлагатай хуулиудыг санаачилж батлуулсныг танилцууллаа. Тэрбээр «Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Үндэсний  аюулгүй  байдлын тухай УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол Улиастай хотод байрладаг Зэвсэгт хүчний 325 дугаар цэргийн ангийн алба хаагчидтай уулзлаа.

 

МАН 1921 онд үүсэн байгуулагдаад хамгийн түрүүн ардын журамт цэргийг зохион байгуулсан. Тэгвэл МАН энэ удаагийн сонгуульд уу гуул нэрээ сэргээж оролцож байгаа. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол түүнийгээ бэлэгшээж, цэргийн ангиас сонгуулийн сурталчилгааны ажлаа эхэлж, өнгөрсөн дөрвөн жилийн, хугацаанд хийж бүтээсэн ажил болон намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Уулзалтад УИХ-ын дарга Д.Дэмбэрэл оролцож, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг бүрэн эрхийнхээ хугацаанд нийгэмд шаардлагатай хуулиудыг санаачилж батлуулсныг танилцууллаа. Тэрбээр «Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Үндэсний  аюулгүй  байдлын  тухай хуулийг баталсан. Уг хуулийг батлалцсан гишүүдийн тоонд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол зүй ёсоор багтаж байгаа. Түүний хувьд Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа цалин тэтгэвэр, нийгмийн халамжийн бүхий л талын эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн. Бр нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд амласан амлалтаа биелүүлсэн гэж бодож байна. Нийгмийн халамжийн тухай хуулийг мөн санаачилж батлуулсан. Энэ салбарт УИХ-ын 76 гишүүнээс толгой цохидог гишүүн гэдэгтээ маргах хүн байхгүй. Д.Оюунхорол гишүүнтэй найман жил улстөрд хамт ажилласны хувьд ямар хүн бэ гэдгийг нь сайн мэднэ. Д.Оюунхорол гишүүн Боловсролын багц хуулиудыг санаачилж батлуулсан. НАМЭХ-ны ерөнхийлөгч Завхан аймгаас төрлөө. Энэ нь Завханы эмэгтэйчүүдийн нэр төр юм. Энэ хүнээр Завханы эмэгтэйчүүд бахархах ёстой» гэв. Уулзалтын үеэр дэд хурандаа Т.Чулуунзагд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос «Зэвсэгт хүчинд ажиллаж буй офицер, ахлагч нарын нийгмийн асуудал сүүлийн үед орхигдчихоод байна. Өөр дээрээ жишээ аваад үзэхэд миний эхнэр намайг сургууль төгссөнөөс хойш хаа нэг газар томилогдоход үргэлж дагаад явдаг. Гэтэл эхнэр маань цэргийн мэргэжилгүй, өөр салбарын мэргэжилтэй учир түүнд ажил олдохгүй байна. Тийм учраас УИХ-д энэ чиглэлийн хууль санаачилж батлуулж болох уу» гэж асуулаа. Уг    асуултад    УИХ-ын гишүүн Д.Оюунхорол «Цэргийн алба хаагчийн гэр бүлийн асуудал орхигдож байгаатай санал нэг байдаг. Би эмэгтэйчүүдийн байгууллагынхаа шугамаар цэргийн байгууллагад ажиллаж байгаа эрчүүдийн ар гэрийнхэнтэй уулзаж, санал бодлоо солилцож байх үед тэд яг энэ асуудлыг тавьж байсан. Г.Чулуунзагд   намайг хэрэв дараагийн УИХ-д сонгогдвол энэ захиа даалгаврыг биелүүлээрэй гэж хүс ч байгаа юм байна гэж ойлголоо. Үнэхээр нийгэмд тулгамдсан асуудлын нэг бол цэргийн ар гэрийнхний ажил, сургууль боловсролын асуудал мөн. Тийм учраас үүнийг шийдвэрлэхийн төлөө хичээж ажиллана» хэмээн хариулсан юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.