2011.10.06
Д.Оюунхорол:Сайд нь банктай хуйвалдаад төсвийн мөнгө угааж болдог юм уу
УИХ-ын эрхэм гишүүд хаврын чуулган завсарласны дараа тойрогтоо ажиллахад сонгогчид нь Хүний хөгжил сангаас олгож байгаа мөнгөний талаар баахан гомдол мэдүүлжээ.
Баян ядуу гэж ялгахгүйгээр хүн бүрт сар болгон бэлнээр олгож байгаа 21 мянган төгрөгийг авахгүй гэж хэн ч гомдол гаргаагүй байгаа юм. Харин 21 мянган төгрөгөө сохор зоос ч дутаахгүй бүтнээр нь авмаар байна гэцгээжээ. Сонгогчдын ярьснаар бол Хүний хөгжил сангаас олгож буй мөнгийг Хадгаламж банк иргэдийн гар дээр дамжуулан хүргэхдээ .замаас нь сар бүр 350 төгрөгийн шимтгэл авдаг юм байна. Сонсоход бага юм шиг боловч нийлүүлээд бодохоор арван оронтой тоо гарч байгаа болохоор үүнийг л шийдэж өг гэж гишүүдийнхээ чихнээс хонх уяасан гэнэ. УИХ дахь МАН-ын бүлгийн хоёр ч өдрийн хуралдаанаар гэнэтийн энэ шимтгэлийн учрыг олох гэж оролдсон боловч Засгийн газрын холбогдох албан тушаалтнуудаас тоймтой хариу авч чадаагүй ажээ. Яг энэ асуудлыг хариуцсан дарга нар нь хөдөлж өгөхгүй байгаа учраас Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооныхон өчигдөр Хүний хөгжил сангийн мөнгийг арилжааны банкаар дамжуулан олгож байгаа талаар нээлттэй сонсгол хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Арвины танилцуулснаар нэг хүнд сард 21 мянган төгрөг олгохдоо Хадгаламж банк 350 төгрөгийн хураамж авдаг. Үүнийг Хүний хөгжил сангаас мөнгө авдаг бүх хүнээр тооцоод үзвэл Хадгаламж банк ганцхан сарын дотор 945 сая төгрөг төвлөрүүлдэг байх юм. Жилээр нь тооцвол хүмүүсийн гар дээр очих мөнгөнөөс 11 тэрбум төгрөг банкны орлого болно гэсэн үг. Үүнээс гадна Засгийн газартай байгуулсан гэрээ ёсоор бол Хөдөлмөр халамжийн газраас жагсаалтаар ирүүлсэн гүйлгээ тутамд 100 төгрөгийн шимтгэлийг банк авах ёстой гэнэ. Энэ 100 төгрөгийг төсвөөс төлдөг аж. Нийт дүнгээрээ сард олгодог 21 мянган төгрөгийн 450 нь шимтгэл нэрээр Хадгаламж банкийг тэтгэдэг юм байна гэж Д.Арвин гишүүн Байнгын хороонд танилцууллаа. Иргэдэд очих мөнгөнөөс хумсалсан ийм гэрээг Засгийн газар ямар ч уралдаант шалгаруулалтгүй, ганцхан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын аманд багтаж хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсныг Д.Арвин гишүүн нэмж хэлэв. Тэрээр нөхцөл байдал нэгэнт жирийн иргэдэд ашиггүй, арилжааны нэг банкийг дэмжсэн тал руугаа хэлбийсэн учраас энэ сард олгох мөнгийг шимтгэлгүй болгох, өмнө нь сар бүр өгсөн 350 төгрөгийг нөхөн төлөх, Засгийн газар, Хадгаламж банк хоёрын хооронд байгуулсан ашиггүй гэрээнд шалгалт оруулж, тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах саналыг Байнгын хороонд оруулсан юм. Үүний дараа гишүүд зарим зүйлийг Д.Арвин гишүүнээс тодрууллаа.
Ц.Даваасүрэн:
Г.Баярсайхан:
-Аливаа мөнгөний асуудлыг Засгийн газар тендер зарлаж шийдэх ёстой. Гэтэл Хүний хөгжил сангаас олгож байгаа мөнгийг хуваарилах ажлыг гэрээ байгуулаад л шийдчихжээ. Төр өөрийнхөө мэдэлд банктай хэрнээ ийм өндөр шимтгэл төлж үйлчилгээ авах ямар шаардлагатай юм бэ?
-Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сарын 27-нд Хадгаламж банктай гэрээ байгуулахыг хуралдаанаараа дэмжсэн байна лээ. Би ажил хариуцсан хүмүүсээс тодруулахад Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тэрхүү гэрээний төслийг гурван удаа буцаасан байгаа юм. Гэтэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд асуудлыг шууд Засгийн газрын хуралдаанд өөрөө зүтгүүлж шийдүүлсэн байсан. Энэ талаар шалгалт хийвэл бүх зүйл илүү тодорхой болох биз.
С.Бямбацогт:
Д.Очирбат:
-Байнгын хорооноос ажлын хэсэг томилно гэж бодож байгаа. Тавантолгойн хувьцаа авахын тулд данс нээлгэ хэмээн ятгаж түүний төлбөр гэж 5000 төгрөг авсан явдал ч гарчээ. Үүнийг хүн бүрээр тооцож үзвэл 130 тэрбум төгрөг болно. Хүмүүсийг төөрөгдүүлэх замаар мөнгө хурааж байгаа иймэрхүү үйлдлүүдийг нарийн шалгана.
Ч.Улаан:
-Арилжааны банк Хүний хөгжлийн мөнгийг иргэдэд олгохдоо чирэгдэлгүй ажиллаж байна уу гэдгийг нягтлах нь зөв. Улс орны засаг захиргааны нэгж бүрт салбартай банкаар дамжуулж хувь хишгээ түгээх нь буруу биш. Банк төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа юм чинь тодорхой хэмжээний зардал гарч л таарна шүү дээ. Тэр зардлыг нь төрөөс шийдэж өгье, одоо төсвийн тодотголын үеэр ярья. Шимтгэл авсных нь төлөө банкийг буруутгаж болохгүй. Бид ч гэсэн цалингаа бүтнээр нь авдаггүй. Татвар, шимтгэлээ төлдөг биз дээ.
Д.Оюунхорол:
-Би энэ үйлдлийг Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж байгаа. Нэг сайд банктай хуйвалдаад төсвийн мөнгийг угаадаг байж таарахгүй. Орон нутагт ажиллаж байхад энэ шимтгэлийн талаар маш олон хүн асуудал тавьж байсан. Тийм учраас үүний учрыг олох хэрэгтэй. Гишүүд ийн байр сууриа илэрхийллээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь гэрээг эргэж нягтлах, иргэдийн төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлэх боломж байгаа эсэхийг судалъя гэдэг дээр санал нэгдсэн. Гишүүдийн саналын дагуу Байнгын хороо-оос ажлын хэсэг гарч буруутай албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллахаар боллоо.
Эх сурвалж: Үндэсний шуудан Б.Түвшин

-Гэрээг хэн хариуцаж хийсэн юм бэ. Засгийн газар үүнийг нь албан ёсоор зөвшөөрсөн байна уу?
-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам Хадгаламж банктай гэрээ хийсэн байсан. Улсын төсвөөс 100, хувь хүнээс 350 төгрөгийн шимтгэл авч байна гэсэн үг. Тооцоо хийгээд үзэхээр есөн сарын дотор найман тэрбум төгрөг банкны үйлчилгээний зардал болж төлөгдсөн байна лээ.Г.Баярсайхан:
-Аливаа мөнгөний асуудлыг Засгийн газар тендер зарлаж шийдэх ёстой. Гэтэл Хүний хөгжил сангаас олгож байгаа мөнгийг хуваарилах ажлыг гэрээ байгуулаад л шийдчихжээ. Төр өөрийнхөө мэдэлд банктай хэрнээ ийм өндөр шимтгэл төлж үйлчилгээ авах ямар шаардлагатай юм бэ?
-Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сарын 27-нд Хадгаламж банктай гэрээ байгуулахыг хуралдаанаараа дэмжсэн байна лээ. Би ажил хариуцсан хүмүүсээс тодруулахад Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тэрхүү гэрээний төслийг гурван удаа буцаасан байгаа юм. Гэтэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд асуудлыг шууд Засгийн газрын хуралдаанд өөрөө зүтгүүлж шийдүүлсэн байсан. Энэ талаар шалгалт хийвэл бүх зүйл илүү тодорхой болох биз.
С.Бямбацогт:
-УИХ иргэн бүрт 1.5 сая төгрөг олгоё гэж шийдсэн болохоос бутархай дүн яриагүй. УИХ-аас гаргасан шийдвэрийг Засгийн газар зөрчиж байгаа мэт харагдаж байна. Өмнө нь төрөөс иргэдэд өгч байсан мөнгөнөөс ийм шимтгэл авч байсан жишиг байдаг уу. Банкны авсан шимтгэлийг нөхөн төлүүлж болох уу?
-Тодорхой хяналт шалгалт хийсний дараа зарим зүйл илүү тодорхой болох байх. Өмнө нь мөнгө өгөхдөө хадгаламжийн дэвтрийн мөнгө л авсан байдаг юм билээ. Шимтгэл авдаг арга барил байгаагүй. Нөхөн төлбөрийн хувьд нэгэнт бид 1.5 сая төгрөгийг бүтнээр нь өгнө гэсэн амлалт өгсөн учраас биелүүлэх л учиртай.Д.Очирбат:
-Байнгын хорооноос ажлын хэсэг томилно гэж бодож байгаа. Тавантолгойн хувьцаа авахын тулд данс нээлгэ хэмээн ятгаж түүний төлбөр гэж 5000 төгрөг авсан явдал ч гарчээ. Үүнийг хүн бүрээр тооцож үзвэл 130 тэрбум төгрөг болно. Хүмүүсийг төөрөгдүүлэх замаар мөнгө хурааж байгаа иймэрхүү үйлдлүүдийг нарийн шалгана.
Ч.Улаан:
-Арилжааны банк Хүний хөгжлийн мөнгийг иргэдэд олгохдоо чирэгдэлгүй ажиллаж байна уу гэдгийг нягтлах нь зөв. Улс орны засаг захиргааны нэгж бүрт салбартай банкаар дамжуулж хувь хишгээ түгээх нь буруу биш. Банк төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа юм чинь тодорхой хэмжээний зардал гарч л таарна шүү дээ. Тэр зардлыг нь төрөөс шийдэж өгье, одоо төсвийн тодотголын үеэр ярья. Шимтгэл авсных нь төлөө банкийг буруутгаж болохгүй. Бид ч гэсэн цалингаа бүтнээр нь авдаггүй. Татвар, шимтгэлээ төлдөг биз дээ.
Д.Оюунхорол:
-Би энэ үйлдлийг Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж байгаа. Нэг сайд банктай хуйвалдаад төсвийн мөнгийг угаадаг байж таарахгүй. Орон нутагт ажиллаж байхад энэ шимтгэлийн талаар маш олон хүн асуудал тавьж байсан. Тийм учраас үүний учрыг олох хэрэгтэй. Гишүүд ийн байр сууриа илэрхийллээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь гэрээг эргэж нягтлах, иргэдийн төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлэх боломж байгаа эсэхийг судалъя гэдэг дээр санал нэгдсэн. Гишүүдийн саналын дагуу Байнгын хороо-оос ажлын хэсэг гарч буруутай албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллахаар боллоо.
Эх сурвалж: Үндэсний шуудан Б.Түвшин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.