2017.04.14
Сүхбаатар аймгийнхан гомдолтой байна
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ орон нутагт ажиллаж буй.
Тэгвэл өчигдөр Сүхбаатар аймгийн Ардчилсан намын гишүүд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ сонгогчид нь эдэлж чадахгүй байгаа талаар түүнд гомдол мэдүүлжээ.
Орон сонгуулиар Сүхбаатар аймгийн Ардчилсан нам 17, МАН 16 суудал авчээ. Гэвч өнөөдрийг хүртэл Засаг даргаа батламжлуулж чадахгүй, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаа ч сууж чадахгүй байгаа аж.