Монгол, Канадын хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
2017.03.10

Монгол, Канадын хэлэлцээр хэрэгжиж эхэллээ

Монгол болон Канадын Засгийн газар хооронд байгуулсан “Хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” албан ёсоор хэрэгжиж эхэлжээ. Үүнийг хоёр талын Засгийн газрын гишүүд зарласан юм.

Саяхан болж өндөрлөсөн PDAC буюу Канадын хөрөнгө оруулалт, хөгжүүлэлтийн чуулга уулзалтын үеэр Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Канадын Олон улсын худалдаа хариуцсан сайд Франсуа Филипп нар уулзахдаа энэ асуудлыг хөндөн ярилцжээ.

Хэлэлцээрийн хүрээнд Канадын хөрөнгө оруулагчид зөвхөн уул уурхайн салбарт гэлтгүй хөдөө аж ахуй, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлэх юм.  

Канадын Засгийн газар сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсад 6.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж тус улсын статистикийн газрын тайланд дурджээ.