2017.03.02

СХД-ийн фермерүүд Нийслэлийн сүүний хэрэгцээний 30 хувийг хангаж байна

Улсын аварга фермер тодорлоо. Нийслэлээс тодорсон аварга фермер Д.Алтангэрэл мах сүүний чиглэлээр сайн үлдэрийн үхэр өсгөн, нийслэлийн иргэдэд мах, сүү нийлүүлж байна.  

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны фермер Д.Алтангэрэл өмнө нь Нийслэлийн Сайн малчнаар тодорч байжээ. 

“Улсын аварга фермер” болж шагналыг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон албаны хүмүүс гардууллаа.