2017.03.02
Сүхбаатар аймгийн малчин Г.Батнасан "Улсын хошой аварга малчин"-ын шагналаа гардан авлаа
Монгол улс нийт 170 гаруй мянган малчинтай. Үүнээс Бичин жилд 108 улсын аварга малчин, 5 улсын хошой аварга малчин төрөн гарсан.
Үүний нэг нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р багийн малчин Г.Батнасан байлаа. Тэрээр Баруун-Урт сумаас төрөн гарсан анхны хошой аварга малчин болж байна.
Хошой аварга малчны шагналыг УИХ-ын гишүүн Ч.Улаан, Аймгийн Засаг дарга Э.Энхтөр нар гардуулан өглөө.