Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлахыг дэмжлээ
УИХ-ын чуулган
2017.02.09

Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлахыг дэмжлээ

2017 оны 2 дугаар сарын 9 ны чуулганаар “Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүн асуулт асууж хариултаа авав. Ийнхүү тус тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг гишүүдийн 63,3 хувь нь дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.