Сонгуулийн техник хэрэгсэл хэрэглэх зардал 2012 оныхоос 10 дахин багасч, 2 тэрбум төгрөгт хүрлээ
2017.01.26

Сонгуулийн техник хэрэгсэл хэрэглэх зардал 2012 оныхоос 10 дахин багасч, 2 тэрбум төгрөгт хүрлээ

УИХ-аас 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль баталсан. Энэ хуулийн дагуу Ард нийтийн санал агуулга, Монгол Улсын Их хурлын сонгууль, Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж байна.

Үүнтэй холбогдуулан сонгууль бүрийн өмнө тухайн сонгуулийн үеэр техник хэрэгсэл хэрэглэх УИХ-ын тогтоолын төслийг баталдаг. 

2012 оны УИХ-ын сонгуульд анх удаа сонгуулийн автоматжуулсан систем ашиглаж байлаа. Энэ сонгуулиар 20 гаруй тэрбум төгрөгийг техник хэрэгсэл хэрэглэх зардалд зарцуулж байжээ.

Тэгвэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 2 тэрбум төгрөг зарцуулахаар УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан байна. Эндээс харахад сонгуульд зарцуулах техник хэрэгслийн зардал 10 дахин багассан гэж Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээллээ.