Ц.Даваасүрэн: НӨАТ-ыг шударга, хялбар татвараар орлуулах хэрэгтэй
2011.04.25

Ц.Даваасүрэн: НӨАТ-ыг шударга, хялбар татвараар орлуулах хэрэгтэй

НӨАТ-ыг тэглэе! хэлэлцүүлэгт  УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн байр сууриа илэрхийлж байна. Тэрээр  НӨАТ-ыг арай хялбар, шударга татвараар оруулахыг санал болгож байна. 

- НӨАТ-ыг давхар төлсөн татварыг эргэн олгох нөхцөлтэйгээр авдаг ч төсөв бүрдүүлэх эх үүсвэр болгоод байна?


-НӨАТ нөхөн олголтоос  эхлээд  ногдуулаад  явахад жаахан төвөгтэй татвар. Тэгэхээр арай хялбар болгоод өөр татвараар орлуулж  болно. НӨАТ-ын татварын орлого төсвийн гол хэсгийг бүрдүүлдэг. Тэгэхээр  халамж, боловсрол гээд  төсвийн байгууллагын цалин, урсгал  зардалд  орж байгаа.

-Энэ бүгдийг  өөрчлөх татварын өөр  ямар аргачлал  байна?

-Дэлхийн нийтийн жишгийг харахад худалдааны татварыг ихээр ашиглаж байна. Өмнө нь манай улсад хэрэглэж байсан ч хүчингүй болгоод НӨАТ-аар орлуулсан. Хялбар арга, төсөвт мөнгө хуримтлуулахыг нь бодсон ч  шууд худалдаан  дээр явж байдаг болохоор хамгийн  цохистой татвар болж байгаа юм.

-Татвар хураалтаар 349 тэрбум төгрөг хуримтлагдсанаас 200 тэрбумыг нь эргэн олгосон. Томоохон  аж ахуйн нэгжүүд нь НӨАТ-аа эргүүлэн авдаг бол жижиг дунд бизнес эрхлэгчид дарамтаас айгаад авч чаддаггүй. Энэ шударга бус байдлыг худалдааны татвар арилгаж чахдах уу?

-Гадны хөрөнгө оруулалттай болон томоохон аж ахуйн нэгжүүд НӨАТ-аа эргүүлж авч чадаж байна. Тухайлбал,” Алтан дорнод Монгол”  компанид л  гэхэд НӨАТ-ыг нь маш шуурхай өгч байсан. Гэтэл жижиг аж ахуйн нэгжүүд татвараа эргүүлж авах гэхээр дахин шалгалт оруулна энэ тэр гээд татварынхан дарамталдаг. Үүнд нь халгаад буцаан олголтоо авч чаддаггүй. Тэгэхээр хамгийн  хялбар, шударгаар нь худалдааны татварыг нэвтрүүлэх хэрэгтэй


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.