Чехийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2016.11.09

Чехийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гролловаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд БНЧУ-тай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшинд сэтгэл ханамжтай байгаагаа дурдаж, цаашид энэ хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд ач холбогдол өгч хамтран ажиллахаа Монгол Улсын Ерөнхий сайд илэрхийллээ. 

Элчин сайд Ивана Гроллова, хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа идэвхтэй хөгжиж байгааг дурдаад 1996 оноос хойш үр дүнтэй хэрэгжиж байгаа төслүүдийг уламжилж, эдгээр төслүүдийг цаашид үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Түүнчлэн хоёр улсын Засгийн газар хооронд байгуулахаар төлөвлөж буй хэлэлцээрт ойрын хугацаанд гарын үсэг зурах Ерөнхий сайдаас хүсэв.

Уулзалтын үеэр Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гроллова Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Чех Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урилаа