Х.Баттулга “амь” оров
УИХ-ын гишүүн асан Х.Батгулга
2016.11.08

Х.Баттулга “амь” оров

2016 оны УИХ-ын сонгуулиас хойш олны нүднээс хол байсан гишүүн асан Х.Батгулга өчигдөр “амь” оров.

Тодруулбал, тэрбээр өөрийн цахим хуудастаа “Алдарт морин хуурч Чи Булаг... Монгол Тулгатны 100 эрхэмд...” хэмээн бичсэн нь түүнийг дагагчдыг балмагдуулахад хүрэв бололтой. Учир нь түүний нийтэлсэн пост; зургийн дор зарим нь талархаж явдгаа илэрхийлж ‘Таныг дагадаг гэдгээ бараг л мартсан байж” хэмээсэн байв. Харин зарим нь түүнийг ойрын үед хийж байсан ажлаа товч бөгөөд тодорхой тайлагнасанд нь талархаад “Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг хэзээ гарах вэ хэмээн лавласан байсан.

УИХ-ын гишүүн асан түүний хувьд Бразилд болсон зуны олимпийн өмнөхөн хилийн хориг тогтоолгосон. Тодруулбал, түүнийг Төмөр замын асуудлаас үүдэн шахах шаардлагатай гэж үзсэн учраас дээрх арга хэмжээг авсан ч Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч гэдэг утгаар нь дээрх хоригийг түр хугацаагаар цуцалснаар тэрбээр тамирчдаа дэмжихээр Бразилыг зорьсон. Улмаар олимпийн дараа эх орондоо ирсэн бөгөөд нэг хэсэгтээ өөрийн твиттер хуудсыг хаагаад байсан юм.