Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 24 иргэний гэр бүлд мөнгөн тусламж олголоо
2016.09.09

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 24 иргэний гэр бүлд мөнгөн тусламж олголоо

"Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр"-ийг тохиолдуулан Нийсэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 24 иргэн түүний гэр бүл, үр хүүхэдэд хүндэтгэл үзүүлэн мөнгөн тусламжийг олголоо.

Манай улс "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдөр"-ийг жил бүрийн  есдүгээр сарын 10-ны өдөр нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон зохион байгуулаад 20-иод жил болж байгааюм. 

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэл, дүүргийн салбар комисст 2005-2016 оны хугацаанд нийт 4,000 гаруй өргөдөл, гомдол, санал хүсэлт иржээ. Үүнээс 421 хүнд 50,0-100,0 төгрөгийн мөнгөн тусламжийг үзүүлж, орон сууцаа хураалгасан болон орон сууц авах эрх үүссэн25 хэлмэгдэгсдэд болон түүний хань ижил, үр хүүхдүүдэд орон сууц олгосон байна.

Мөн нэр алдрыг нь мөнхжүүлэх, хэлмэгдэгчийн нэрэмжит болгох, дурсгалын самбар бий болгох, нийгмийн хангамжийн арга хэмжээнд оролцуулах зэргээр улс төрийн хэлмэгдэлтийн үр дагаврыг арилгахад чиглэсэн олон ажил, арга хэмжээг зохион байгуулсаар байна