2009.12.28

"УИХ-ын гишүүд "алтан тул" гардлаа

Шилдэг эдийн засагчдад олгодог "Алтан тул" цом гардуулах ёслолд өнгөрсөн баасан гаригт "Монгол" дээд сургууль дээр боллоо. Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд онол болон практикийн үнэтэй хувь нэмэр оруулсан удирдагчдыг шилдэг эдийн засагчаар өргөмжлөн "Монгол" дээд сургуулийн захирал, гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг "Алтан тул" цом гардуулдаг уламжлалтай. Энэ удаагийн шалгаруулалтад олон хүн нэр дэвшиж, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан удирдагч, байгальд халгүй үйл ажиллагаа явуулдаг эрхмүүдийг хүмүүс нэрлэсэн байна. Эцсийн шатанд хийж бүтээсэн ажил, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн хүндтэй таван эрхэм тунаж үлджээ.

2009 оны шилдэг эдийн засагчаар "Сод Монгол групп" компанийн ерөнхийлөгч Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд, "Энержи ресурс" компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл нар шалгарч "Алтан тул"-ын эзэд болсон юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.