АН засаг барихдаа хоёр их наяд төгрөгтэй тэнцэхүйц өр төлсөн
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ
2016.08.30

АН засаг барихдаа хоёр их наяд төгрөгтэй тэнцэхүйц өр төлсөн

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Засгийн газрын өргөн барьсан Төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. АН-ын хувьд энэхүү тодотголыг хэр хангалттай гэж дүгнэж байгаа вэ. Бүлгийн дүгнэлтээс харахад нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан?

Нийгэм, эдийн засгийн байдал өнөөдөр гэнэтхэн муудчихсан юм шиг төсвийн тодогголыг өргөн барьсан нь хүндрэлийг давах гэхээсээ хэт улстөржсөн, түүнээс гарах үр дагаврыг нь тооцолгүйгээр оруулж ирсэн гэж харж байна. Жишээ нь, төсвийн тодотголоор найман төрлийн татвар нэмэх асуудлыг ярьж байгаа.

Өнгөрсөн хугацаанд АН дундаж амьдралтай давхрага, хүний хөгжлийн бодит эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгохыг зорьж ажилласан. Ер нь нийгмийн дундаж давхрагыг бий болгохын төлөө дэлхийн аль ч улс орон ажилладаг. Гэтэл МАН-ын оруулж ирсэн төсвийн тодотголоор дандаа дундаж давхрага руу дайрсан, тэднийг үгүйсгэсэн, дөнгөж бий болж эхэлж байгаа суурь боломжийг үгүй хийх гэж байна.

-Татвар нэмэхгүйгээр төсвийг сайжруулах ямар боломжууд байсан юм бол. Танай намын бүлгийн зүгээс үүнийг яаж дүгнэж харсан юм бэ. Эдийн засгийг сайжруулах өөр ямар боломж байна вэ?

Улс орныг авч явах нийгэм, эдийн засгийн мөрийн хөтөлбөрөө МАН сонгуулийн өмнөхөн дэвшүүлсэн шдээ. Сонгогчид түүнд нь итгзж саналаа өгсөн.

-Мөрийн хөтөлбөртөө татвар нэмэхгүй гэсэн байгаа л даа?

Бүх төрлийн татварыг нэмэхгүй. Харин цалин, тэтгэврийг үе шаггайгаар нэмэгдүүлнэ, төрийн албыг тогтвортой байлгана зэргээр маш олом зүйлийг амласан ч сар гаруйн хугацааны дараа мөрийн хөтөлбөрөөсөө огцом эргэсэн шийдвэрүүдийг гаргаж байгаа нь үнэхээр гайхалтай байна. АН-ын хувьд “Сайн” хөтөлбөрийн хүрээнд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, тогтворжуулах зорилгоор хэрэгжүүлсэн.

Гэтэл МАН Монголбанкнаас арилжааны бамкуу-дад мөнгө олгосны дагуу өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид олгож байгаа зээл, хөтөлбөрүүдийн санхүүжшггийг төсөв рүү татаж авчраад өр авлага мэтээр харагдуулах гэж зорьж байгаа нь ямар зорипготой юм. Тэгээд төсөвт орж ирэх орлогоо оруулж чадахгүй мэтээр, төсвийн алдагдлаа нэмж олон нийтэд харуулах эцсийн цаад зорилго нь юу юм бэ.

-АН дэндүү муу ажилласан гэсэн ойлголтыг төрүүлэх гээд байна гэж үү?

Одоо тийм ойлголт төрүүлэх нь ямар ач холбогдолтой юм. Тэртээ тэргүй МАН УИХ-д 65 суудалтай, нийслэл, 20 аймгийн эрх мэдлийг гартаа авчихлаа. Өөр юу дутуу байгаа юм.

-Улс төрийн ач холбогдол нь их байгаа байх л даа. Яагаад гэхээр МАН-ынхан “Бид асар хүнд эдийн засаг хүлээж авлаа. ДНБ-ий 80 хувьд хүрсэн өртэй, 18.2 хувьд хүрсэн алдагдалтай эдийн засаг хүлээж аваад дөрвөн жилийн хугацаанд ингэж сайжрууллаа” гэж ярих нь байна шүү дээ?

2016 оны төсвийн алдагдлыг 900 гаруй тэрбум төгрөгөөр баталсан. Энэ төсвийг АН дангаараа батлаагүй. МАН-ын 26 гишүүн хамгарч баталсам. Тэр битгий хэл Төсвийн |ухай хуулийг болонсруулах ажлын хэсэгт Сангийн сайд Б.Чойжилсүрэн оороо байсан шдээ. Одоогийн Црөмхий сайд Ж.Эрдэнэбат жил гаруйм хугацаанд Сангайн сайдаар ажшшасан. Ч.Улаан гашүүн гэхэд Сангийн сайдаар хоёр жил орчим ажилласан. Эндээс харахад АН засапгасан дөрвөн жилийн гурав орчим жилийн хугацаанд МАН-ын тодөпөлтой Сангийн сайдууд ажиллажээ. Тэд юу хийж байсан юм бэ. Юу харж байсан юм.

-Сангийн сайд болохоор “Эдийн засаг үнэхээр сүйрсэн байна. Биднээс маш олон тоо баримт нууж байжээ” гэж яриад байгаа. АН эрх барьж байх үедээ УИХ-ын гишүүдээс, Сангийн сайд болон Ажлын хэсгийнхнээс тэгтлээ тоо баримт нуугаад байсан хэрэг үү?

АН-ын төсөв санхүүтэй холбоотой явуулж байсан бодлого бүгдээрээ ил тод байсан. Тэгж яривал Ерөнхийлөгчийн санаачилгаар бий болсон “Шилэн данс”-ны хуулийн дагуу бүх данс шилэн байсан. МАН-ынхан өөрсдөө ч үүнийгээ хэрэгжүүл гэж хамгийн их хашгирсан хүмүүс. Тэгсэн атлаа өнөөдөр хаалтгай, нууц байсан мэтээр ярьж байгаа нь үнэндээ эмгэнэлтэй. Хоёулаа төсвийн алдагдал болох 4.2 их наяд төгрөгийг задлах гээд үзэс л дээ. Үүний 1.8 их наядыг оруулах боломжгүй гэж яриад  байгаа юм.

Энэ чинь юу гэсэн үг юм. Эсвэл аль нэг аймгийн, дүүргийн татварын хэлтэс "Бид биелүулэх боломжгүй” гэхээр мь алдагдал гэж үзээд байгаа юм уу. Төсөв гэдэг чинь хууль. Ингэх юм бол хууль гаргах ямар хэрэг байна. Хоёрдугаарт, Монголбанкнаас арилжааны банкуудад олгосон “Сайн” хөтөлбөрийн санхүүжилт, зээлийн гол зорилго нь эдийн засгийн эрсдэл, хүндрэлийг даван туулах байсан. Одоо эд нар үүнээс өөр арга замыг олохгүй, олж чадахгүй. Ипотекийн зээлийг зогсоох гэж байна. Энэ зээлийг зогсоолоо гэхэд ард нь байгаа 80-90 мянган иргэд зээлээ яах юм, дампуурах юмуу.

-Гэхдээ нэгэнт олгосон зээлүүд үргэлжлээд явна биз дээ?

Ипотекийн зээлийг зогсооно гэж яриад байгаа нь өөрөө маш том сөрөг үр дагаврыг авчирна. Өнөөдөр бэлэн болчихсон олон мянган орон сууц бий. Ипотекийн зээл аваад амьжиргааны дундаж давхрага руу шилжих, хуримтлал үүсгэх хүсэлтэй олон мянган залуу байна. Гэтэл тэдгээр залуусыг яах гэж байгаа юм. Та нар зүгээр ядуу чигээрээ бай гэсэнтэй агаар нэг сонсогдож байна. Нарийн яривал “Сайн” хөтөлбөрүүд төсөвтэй ямарч хамааралгүй.

-Нэгдсэн төсөвтэй байя гэж байгаа Засгийн газрын буруу биш л дээ?

Нэгдсэн төсөвтэй байна гэдэг бол өөр. Нэгдсэн төсөв гэдэг бол тусгай ойлголт. “Сайн” хөтөлбөрүүд буюу Монголбанкнаас холбогдох хуулийнхаа дагуу арилжааны банкуудад зээл олгосон. Харин арилжааны банкууд тэрхүү зээлийнхээ дагуу хөтөлбөр санхүүжүүлсэн. Арилжааны банкуу-дын олгосон зээлийг хэн эргэж төлөх юм.

Төсвөөс эргүүлж төлөхгүй. “Сайн хашаа” хөтөлбөрт хамращсан иргэн төлнө. “Сайн оюутан” хөтөлбөрт хамрагдсан оюутан төлнө. Ипотекийн зээл авсан иргэн өөрөө эргээд төлнө. “Сайн хувьцаа”-г олгосон “Эрдэнэс Тавантолгой” компани өөрийн ашгийн орлогоос төлнө. Тэгэхээр төсөвт ямарч падгүй асуудал байгаа биз. Гэтэл яагаад заавал үүнийг төсөв дээр авчирч өр авлага болгож олон нийтэд харагдуупах гээд байгаа юм. Энэ нь өөрөө утгагүй ойлголт байхгүй юү.

-Харин яагаад тэгээд байгаа юм бол?

Зорилго нь өөрөө өмнөх Засгийн газраа, эрх барьж байсан хүчнээ харлуулах гэсэн энэ оролдлого. Зөндөө л муулж, гүтгэлээ. Хар пи-арыг дөрвөн жил хангалтгай хийлээ. Одоо болно. Монголын ард түмэн тэнэг биш, хэн нь яасан гэдгийг харж байгаа.

-Гол нь Монголбанк хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх мөнгөгүй атлаа зүгээр хэвлээд тараасан гэдэг дээр асуудал үүсээд байгаа?

УИХ-ын байгууллага нь мөнгө хэвлээд тараасан нь Засгийн газарт ямар хамаатай юм. УИХ өөрөө хариуцлага ярих ёстой. Түүнээс биш Застийн газарт ямарч мадгүй.

-Долоон их нанд тогрег хэвлэсэн нь амлолларын ханш осохөд гол нөлөө үзүүлсэн нь бол үнэн байх?

Сонгуулийн өмнө ам.дсшларын ханш 1950 болтлоо буурсан. Гэтэл Монголбанкны шинэ ерөнхийлөгч валютын нөөц хасах заасан гэж мэдэгдэл хийсний дараа 24 цагийн дотор Монголын Засгийн газрьга бондын өгөөж 5.4 хүртэлх хувиар унасан. Дээр нь ам.долларын төгрөгтэй харьцах ханш 200 гаруй төгрөгөөр өссөн. Сангийн сайд мэдээлэл хийсний дараа 24 цагийн дотор Монгол Улсын зээлжих зэрэгпэл мөн огцом унасан. Үүнийг сэтгүүлч та өөрөө юу гэж харж байгаа юм. Эд нар тэртээ тэргүй улс орныхоо эдийн засгийг унахгүйгээр тогтворгой аваад, ажиллаад, “Сайн” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явах боломж байсан уу гэвэл байсан.

-Хууль зөрчөөд хэрэгжүүлчихсэн юм биш үү?

Тийм юм байхгүй. Үнэхээр тэгсэн бол тэдгээр этгээдүүдэд нь хариуцлага тооцоод явах ёстой. Би өнөөдөр нэг юм харж байна. Эдгээр улс төрийн гүтгэлэгийн ард эдийн засгийн маш том луйвар явж байгаа.

-Жишээ нь ямар луйвар гэж?

Эдийн засгийг ийм нөхцөл байдалд ортол нь унагаад, аргаа барлаа гэж байна. Ингэж байгаад аргагүйн эрхэнд Тавантолшйгоо зарлаа гэх үү. Аргаа барсандаа Оюутолгойн 34 хувийг зарлаа гэх юм уу. Хэзээ нэгэн цагт эрх баригчид ийм мэдэгдэл хийхэд ерөөсөө гайхах юм байхгүй. Угаасаа нийгмийн сэтгэлзүйг ингэж бэлдэж байна. Ийм юмандаа одоогийн МАН, хуучны МАХН гарамгай шдээ.

-Өмнө нь тийм жишээ байлуу?

Байлгүй яах вэ. Гэндэн, Амар гээд Ерөнхий сайдуудыг яаж хэлмэгдүүлж байлаа. Баруунтан, зүүнтэн гээд л нийгмийн сэтгэлзүйг бэлдэж байгаад баривчлаад буудсан. Нийгэм нь ерөөсөө дуугардагтүй. Өнөөдөр яг тийм сэтгэлзүйг эдийн засаг дээр бий болгож байна. Тэгвэл эдгээр бүтээн байгуулалтыг хааш нь хийж гэж байгаа юм. Дөрвөн жилийн өмнө Улаанбаатар хот, аймгийн төвүүд ямар байсан юм.

-Гэхдээ бүтээн байгуулалтыг бондын мөнгөөр хийсэн. Энэ нь эргээд гадаад өрийн хэмжээг дээд цэгт нь тулгаад байгаа?

Бондын мөнгөөр бүтэх нь хамаагүй. Төсөвт ямар дарамт учруулаад байгаа юм. Угаасаа тодорхой үе шаттайгаар төлөгдөөд явна. Жишээ нь, 2017 онд төлөх 580 орчим сая ам.долларын зээлийг АН-ын үедаваагүй.

-2012 оны гурацдугаар сард авсан байдаг?

МАН олонх байх өмнөх Засгийн газрын үед л тавьсан зээл.

-Тэр мөнгийг нь зарцуулсан нь гэхдээ АН-ын Засгийн газар...

Үгүй ш дээ, сонгуулиас өмнө зарцуулаад дууссан.

-Гурван сард биш дөрөвдүгээр сард мөнгө нь орсон байх аа. 2012 оны сонгуулиас омно зарцуулаад дууссан гэдэг  нь арай л үнэмшилгүй сонсогдоод байна?

Уучлаарай. Баахан мөнгө, ханамж цацаад дууссан. Миний хувьд салбарын сайдаар очиход бараг нэг их наяд төгрөгийн өр, авлагатай авсан.

-Хөгжлийн банкны 580 ам.доллараар халамжийн бодлого хэрэгжүүлсэн гэж үү?

Мэдэхгүй. Ер нь цацаад л дууссан. Тэгэхэд “Эрдэнэт”-ийн урьдчилгаа төлбөрийг аваад зарцуулчихсан л байсан. “Чалко”-гоос 300 сая ам.долларын урьдчилгаа аваад зарцуулсан байсан. Тэрийг хэн барагдуулсан юм. Бид нар л барагдуулсан. АН засаг барихдаа хоёр их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний өр авлагыг барагдуулсан байдаг юм. Түүн дотроо хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудад нэг сая төгрөгийг дөрөвхөн аймагт олгоод бусдьп' нь өгөөгүй байхад бүгдийг нь нөхөж олгосон. 21 мянган төгрөгийг дутуу байхад нь нөхөж олгосон. Ингэж л эзэнтэй, тоотой ярих хэрэгтэй. Түүнээс биш хавтгайруулж ярих нь зохисгүй.

-Та Тавантолгой, Оюутолгойг чарж магадгүй гвк байна. Оюутолгойн 34 хувийг эарах гээд судалгаа хийж байгаа. Суцалгаа нь өмнөх сайдын үед бэлэн байсан гэсэн мэдээлэл бий?

Өмнөх Ерөнхий сайдын үед гэж ярьж байгаа нь зүгээр л бидэнд нааж байгаа байхгүй юү. Тэгээд нотлох баримт нь хаана байгаа юм. Засгийн газрын хуралдаан энэ асуудлыг нэг ч удаа яриагүй.

-Судалгаа хийж байгаа гэсэн мэдээлэл бий болохоор асуусан юм?

Судалгаа хийж байна гэхээр чинь одоо цагт ярина биз дээ. Хийчихсэн гэж ярихгүй байгаа биз.

-Гэхдээ МАН-ын хэлээд байгаа зүйлээс үнэний ортой зүйл нэлээд бий биз дээ. Ам-долларын ханш өсчихлөө, эдийн засаг хүндэрчихлээ. Үүнд АН-ын нөлөө байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

2012 онд олон улсын зах зээп дээр алт, нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ гурваас тав дахин унасан нь АН-ын буруу юм уу.

-Үгүй л дээ?

Ний нуугүй хэпэхэд АН засгийн эрх авахад дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнэ гурваас тав дахин унасан. Тэгээд өсөөгүй. 2013, 2014, 2015, 2016 онд дандаа уналттай гарсан. Ойрын хоёр гурван жилдээ сэргэх төлөв ажишагдаагүй байна. Энэ бүгд юуг харуулаад байгаа юм. Эсрэгээрээ би нэг юм асуумаар байна. Харин ч өнөөдрийн эдийн засгийн нөхцөлд байдал руу МАН оруулсан шдээ. Яагаад эдийн засгийн өсөлт 17 хувьтай, уул уурхайн ашигт малтмалын үнэ тэнгэрт хадаж байх үед бодит хуримтлыг бий болгоогүй, эрсдэлийн санг байгуулаагүй юм бэ.

-Уг нь тийм сан байгуулахаар хуульчилсан?

Тэгээд хаана байна.

-Тэр санд нь мөнгө байхгүй юү?

Харин хаана байна.

-Мэдэхгүй...

Харин байхгүй л бол байхгүй гэсэн үг. Шударга хэлэхэд бодит тооцоо судалгаатай ярья л даа. АН засаг аваад зохиомлоор эдийн засгийг унагаачихсан юм шиг ярих юм. Харин ч АН өнгөрсөн дөрвөн жидд бүгээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлт, ажлын байр, тэтгэюр тэттэмжийг нэмэгдүүлэхийн тупд сайн ажилласан. Тэр муулаад байгаа бондын хөрөнгөөр 1080 төслийг санхүүжүүлсэн. Эдгээр төслийн эхний үр дүн гарсан. Жишээ нь, цементийн импортыг зогсоолоо. Барилгын үйццвэрлзлийн шл түүхий эд. Төмрийн бүтээщэхүүнээр дотоодоо бүрэн хангадаг боллоо. Үйлдвэржилтийн аяныг эхлүүллээ. Бондын хөрөнгийн 60-70 хувь нь эргэн төлөгдөх санхүүжилт. Үддсэн нь мэдээж төсөв дээр сууна. Цахилгаан эрчим хүч, зам гэх зэрэг.

-2018 оноос “Чингис” бондыг хууг төлж эхэлнэ. Тэр болтол бондын санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр үр ашгаа өгөх болов уу?

Гол импортын бараа бүтээгдэхүүний юг байсан цементийг дотооддоо хангадаг болсон гэж хэлсэн. Гадаад руу урсдаг байсан хэдэн сая амдолларыг дотоодцоо эргэлдүүлдэг бсшлоо. Ган үйддеэрлэлийг дотоодцоо бий болгох хэд хэдэн үйлдвэрийн суурийг тавилаа. Өмнө нь бид хэдэн зуун сая ам.доллараар гангийн бүгээщэхүүн, цемент авдаг байсан. Барилгын жижиг үйлдюрлэлийн бүтээгдэхүүнийг авдаг байсньг болиулсан гээд яривап их юм бий. Дөрвөн жилийн хугацаанд 1080 төслийг санхүүжүүлю гэдэг өөрөө бага тоо биш л дээ.

-Тэгээд МАН-ынхан яагаад ойлгохгүй байгаа юм?

Ойлгох сонирхолгүй л байхгүй юү. Тэдэнд өнөөдөр эрх мэдэл байвал болно. Эрх мэдэлтэй болох боломж бүрдзж байвап улс орны хөгжил тэдэнд хамаагүй л байхгүй юү.

-МАН-ын бүлгийн дарга нэгэн ярилцлагадаа дурдсан байсан. “Эдийн засгаа сэргээхийн тулд бүгдээрээ нэг зүгт харах хэрэгтэй байна. АН-ын бүлэг ч, УИХ-д суудалгүй намууд ч адилхан” гак. Тэр саналаа таньтай солилцов уу?

Бидний хувьд хэзээд бэлэн байгаа. Хөгжлийн төлөө нэг тийшээ харъя гадэг асуудадд АН хэзээд бэлэн. эрх барьж байхдаа ч, сөрөг хүчин байхдаа ч тэр шүү дээ. Тиймээс АН-ын бүлгийн гишүүд улс орны төлөө нэг зүгт харж ажиллахад бэлэн.

-Сөрөг хүчин гэхээр бид дандаа сөрдөг, шүүмжилдэг өнцгөөс хараад сурчихжээ. Танай намын бүлгийн хувьд цаашид УИХ, Засгийн газрып үйл ажиллагаанд ямар байр сууриас хандах вэ. Дандаа шүүмжлэхгүй юм байгаа биз дээ. Засаг бүрдсэн хугацаанд та будийн сэтгэлд нийцсэн нэг ажлыг хийв үү?

МАН-ын удирдлагуудгай, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзахдаа нэг зүйлийг хэлсэн. Тэр нь улс орны эрх ашгийг дээдэлсэн аливаа зүйлд эрх баригчидгай хамтарна, нэг зүгт харна гэж. Харин эрх ашгийг хөндсөн, хөгжлийн түвшингөөсөө ухарсан аливаа алхамд нэгдэхгүй. Жишээ нь, өргөн бариад байгаа тосвийн тодотголтой нийцэхгүй. Ямарч үндэслэлгүй юмэгдүүлж байгаа татваруудгай яаж нийцэх юм. Зардлын таналт хийж байгаа нэрээр төрийн албан хаагчдын цалинг хасах гэж байна. Тэтгэвэр, тэтгэмжийг хасах гэж байна.

Үүнтэй бид яаж санал нийлэх юм. Тэгвэл бид сөрөг хүчин гээд суух хэрэг юу байгаа юм. Эрх барьж байгаа улс төрийн хүчний мөрийн хөтөлбөртэй зөрчилдөж байгаа асуудал хурцаар тавигдаж байгаа зүйлийг зүгээр хараад суухгүй. Жишээ нь, 519 шүүгчийн цалинг хасч бараг нэг дахин бууруулахаар ярьж байна. Төрийн өндөр албан тушаалтныхтай дүйцүүлнэ гэж байна. Анхан шатны шүүгчийн цалин дунджаар 2.7 сая орчим байдаг. Харин төрийн өндөр албан тушаалтан би гэхэд онцгой нэмэгдэлтэйгээ нийлээд сая орчим төгрөг авдаг.

-Бүлгийн даргын нэмэгдэлтэйгээ юү?

Бүлгийн даргын нэмэгдэл гэж байдагтүй юм. Улс төрийн албан тушаалтны онцгой нэмэгдэл гэж байдаг. Түүнтэйгээ нийлээд сая орчим л авдаг. Хүмүүс болохоор нэлээд өндөр авдаг гэж бодцог байх.

-Тэгэхээр УИХ-ын гишүүд 25 хувийн гатварт орохгүй юм байна?

Орохгүй. УИХ-ын гишүүд өндөр цалинтай гэдэгт ордоггүй. Өндөр албан тушаалтан гэдэгт нь л ордог. Нөгөө талдаа дундаж давхрага руу татварын юмэщэл орж байна. Өнөөдөр 2.5 сая төгрөгийн цалин гэдэг бол өндөртөө орохгүй, дундаж л орлого. Онцгой албан болон амьжиргааны гол унаа болсон хос хөдөлгүүртэй автомашины татварыг нэмэх гэж байна. Улаанбаатар төдийгүй аймгийн төвүүд утаагаа яая гэж байхад хос хөдөлгүүртэй автомашиныг дэмжих ёстой. Гэтэл тодорхой тооны автомашин импортлодог нөхдүүдийн монополийг бий болгох гэж байна.

-“УБТЗ”-ыг онцгой албан татвараас буюу жилийн 35 тэрбум төгрөгеөс чөлөөлнө гэдэг асууцлыг оруулж ирсэн байна лээ?

Төмөр зам, ноолуур дээр юг тийм юм орж ирж байна лээ. Гэтэл ноолуурын бизнесийг хэдэн хүн эрхэдцэг билээ. Цөөн тооны хүн л эрхэлж байгаа. Цаад утгаараа малчдад өгөөжтэй байх. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих эамаар гол түүхий эд болсон ноолуурыг шууц экспортод түүхийгээр нь гаргах хэнд ашигтай юм. Яагаад үндэсний үйлдюрүүдээ дэмжих бодлого явуулаад, тэдгээр нь түүхий эдээ бэлтгэх үнээ нэмж болдогтүй юм.

-Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр МАН-ын зарим гишүүд татвар нэмсэн асуудалд шүүмжлэлтэй хандаж байсан. Гэхдээ МАН бол өөрийн гэсэн онцлогтой нам. оруулж ирсэн төслөө батлах байх. Харин ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа нэг асуудал нь Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах тухай. АН-ын бүлэг энэ асууцлыг хэлэлцэх үеэр эавсарлага авсан. Өнөөдөр энэ хугацаа дуусах уу?

Энэ асуудлаар АН-ын бүлэг хүний эрхийн байгуугшага, Хууль зүйн сайдыг урьж нээлтгэй хэлэлцүүлэг хийсэн. Харамсалтай нь, Хууль зүйн сайд товч мэдээлэл хийгээд тодруулах, асуулт дээр хариулах боломжгүй гэдгээ хэлээд гарсан. Нууцын зэрэгаэлтэй гэх юм ярьсан. Эдгээр хуулийн төслийг хэлэлцэхэд нууцын зэрэгаэлтэй ямар нэгэн асуудал байхгүй. Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхэд нээлттэй явсан. Яагаад Байнгын хороон дээр нээлтгэй мөртлөө Бүлгийн хурапдаанаар хаалттай хэлэлцдэг юм. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль УИХ-аар батлагдаад Төрийн мэдээлэл сэтгүүл дээр гарчихсан хүчин төгөлдөр хууль.

-Есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр байгаа?

Тийм. Процессын таван хуулийн тухайд мөн адил батлагдчихсан. Зөвхөн редакцийн найруулга сонсож, ёсчлоогүй. Гэтэл Засгийн газар процессын хуулиуцыг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн тайлбарыг гаргаад явж байна. Нөгөө талаар эдгээр хуулийг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн хэдэн тоо яриад байгаа юм. Тэр нь хуугийн үзэл санаатай үнэхээр нийцэхгүй байгаа. Жишээ нь, хаалттай, юэлтгэй хорих анги байгуулахад 93 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн. Юу гэсэн үг юм. Энэ хууль чинь эсрэгээрээ хорих ангид байгаа хүмүүсийн тоог бууруулахад чиглэсэн.

Хүнийг нийгмээс тусгаарлах биш, шууц цаазлах биш бусад боломжит хэлбэрүүдээр хариуцлагыг тооцдог хүний нийгэм дунд нь төлөвшүүлэх боломжийг олгодог ийм хуулийн заалтууд орсон. Эрүүгийн салбарт маш том шинэчлэлт өөрчлөлт авчрах хууль байсан. Гэтэл энэ хуулийг өнөөдөр хойшлуулах гээд тэр тусмаа Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа долдугаар сарын 1 хүртэл хойшлуулна гэж байна. Бодлого нь юу юм бол.

-Харин бодлого нь юу юм бол. МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх юм болов уу?

Мэдэхгүй, нарийн ширийн олон л шалтгаан байгаа байх. Гэхдээ Вышинскийн онолоор явдаг өнөөгийн энэ шоронжсон Эрүүгийн хуулийг хэюэр нь хадгапах, ингэснээрээ маш олон хүнийг айлган сүрдүүлэх, маш олон хүнийг дарамтлах зэвсгээ хадгалж үлдэх гэсэн нь гол шалтгаан байх. Энэ боломжоо ашигааж хүмүүсийг айлгах замаар Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах ийм л зорилго агуутж байна.

-Энэ хуулиуцыг хойшлуулах тухай хэлэлцүүлэг нь дуусахгүй байсаар байгаад есдүгээр сарын 1-нийг хүргэвэл яах вэ. Хууль шууд хэрэгжээд эхлэх үү?

Шууц хэрэгжээд эхэлнэ.

-Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль хоёр л хэрэгжинэ. Процессын хуулиуд нь ёсчлоогүй учир хэрэгжихгүй байх тийм үү?

Ёсчлох бол маш амархан, 15-хан минутын л ажил.

-Редакц хийхгүй байвал яах вэ?

Санаатай үйлдэл л болно. АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт Их хурлын дарга, Дэд даргын нэр дээр Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг дагалдан гарах Процессын хуулийн эцсийн найруулгыг хийж хүчин төгөлдөр хэрэгжих нөхцөлийг хангах асуудлыг тавьсан.

-Баасан гаригт УИХ-ын даргын зөвлөлөөр ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын дарааллыг батаддаг. УИХ-ын энэ долоо хоногт хэлэлцэх асууцлын дараалалд орсон уу?

Орж ирээгүй л харагдсан. Зөрчлийн хууль маш олон эерэг үр дүнгэй. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг маш олон заалтууд байгаа. Үүнийг хойшлуулна гэж байгаа бол гэр бүлийн хүчирхийллийг дэмжиж байгаа л хэлбэр. Хүүхдийн эрхийг зөрчиж байгаа, гэр бүлийн хүчирхийллийг зогсоох маш олон заалт энэ хуульд орсон байсан.

-Миний харж байгаагаар Процессын таван хуулийг шууд хэрэгжиж эхлэх боломжгүй. Яагаад гэвэл Үндсэн хуулийн цэцийн даргыг огцруулахдаа редакц хийгээгүй хуулийг хзлэлцсэн гэдэг үндэслэлээр огцруулсан. Процессын хуулиуц дээр бол түүнтэй адил нөхцөл байдал үүсчихлээ.

Алх цохиод бүх хэлэлцүүлэг дуусчихсан хууль. Редакц сонсоод л болно. Батлагдчихсан хууль шүү дээ. Энэ хуулийн хэрэгжилтийг хүлээгээд юг өдрийн өмнө ч гэсэн суллагдаад гэр орныхонтойгоо уулзчих юмсан гэсэн олон мянган хүн байна. Тэр хүмүүс одоогийн эрх баригчдад хамаагүй юм байх даа.

-Ээлжит бус чуулган, төсвийн төслөөс гадна анхаарал татиж байгаа зүйл бол Ардчилсаи нам шинэчлэгдэмс чадах уу гэдэг асуулт. АН-д шинэчлэгдэх боломж байгаа болов уу. Үндэсний зөвлөлдөх хороогоо ч хуралдуулж чадахгүй байна?

Та нар юг л юм ойлго. Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хойшилсон нь АН-ыг шинэчлэлтэй ямар ч хамаагүй асуудал. АН хийдэг хурлаа хийнэ. Шинэчлэлийг өнөөдөр хэн нэгэн хүнийг нөгөө хүнээр сольж тавьснаар харж байгаа бол тэрэн шиг худлаа юм байхгүй. АН үюхээр шиючгощэх гэж байгаа бол намын тулгуур баримт бичиг болсон үндсэн дүрмээ шинэчгох ёстой. Үндсэн дүрмээ ардчилал, шуцарга ёс, намын юэлттэй байх зарчим гээд олон зүйлд нийцүүлж өөрчлөх ёстой. Хоёрдугаарт, намын үзэл баримтлал онолоо тодорхойлох ёстой. Гуравдугаарт, угшил гарлаараа фракцладгаа болих ёстой.

-Болихын тулд яах вэ?

Болих гол зарчим нь нам өөрөө үнэт зүйгоэ бий болгох ёстой. Үнэт зүйл гэдэг нь үзэл баримтлал, онол. Үзэл баримтлал дээрээ тупгуурласан бодлогын нам байх ёстой. Үүнийг хийж чадвал энэ нам шинэчлэгдэю. Түүнээс биш, Доржийг Батаагаар солиод энэ нам сайн сайхан болчихно гэж байхгүй. Манай нийгэмд буруу уур амьсгал яваад байна. Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаад л намын шию дарга томилощоод л нам шинэчлэщэх юм шиг яриад байна. Үгүй ээ, энэ намыг шинэчгохийн тулд эхлээд үнэт зүйпээ тодорхой болгох ёстой.

Хэн дарга байх нь сонин биш. Нам гэдэг үзэп бодпын югдэл байдаг. Нэгдэх ёстой, тойрох ёстой үзап баримтлалаа л эхлээд тодорхой болгоё. Энэ намд анхан дунд шатанд гшпүүдцээ нээлтгэй үндсэн дүрэм хэрэгтэй байна. Одоо байгаа Үндсэн дүрэм бол Үндсэний зөвдөлдөх хорооны гишүүдэд л үйпчипдэг, тэдэнд л нээлтгэй дүрэм байдаг. Анхан дунд шатандаа тэпн үйлчипдэг дүрэм хэрэгтэй. Улс орны эрх барьдаг хоёр том намын юг өөрөө эхлээд төлөвшлөө зөв тодорхойлохгүй бол улс оронд хортой.

Хоёрдугаарт, УИХ-ын ээлжит бус чуупган Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан зарласан өдөр давхар зарлагдсан. Гэтэл өнөөдрийн УИХ-ын ээлжит бус чуулганаар улс орны нийгэм улс төрийн байдалд нощой нөлөөлөхүйц, хувь хүний эрх эрх чөлөөнд халдсан олон том асуудлууд хэлэлцзж байна. Нийгмийн анхаарлыг АН-ын ҮЗХ-ны хурал руу чишүүлсэн пи-ар хийгээд хүн бүр тийшээ хаццаж байхад ээлжит бус чуулганаар бүх юмаа шийдээд гарах гэсэн уЛЬ төрийн бодпого байснмг үгүйспхгүй. Бид ярилцнад юу гвк тохирсон юм гэхээр ҮЗХ-ны хурлыг хойпшуулья. Бидний нэгаүгээрт тавих эүйл бол улс орны эрх ашиг. УИХ-ын ээлжит бус чуулган ирэх 15-нд дуусна. Тиймээс 16-нд нь ҮЗХ-ны хурлаа хийе гэсэн.

-Ирц бүрдээгүй гэдэг нь худлаа гэсэн үг үү?

Ирц хангалтгай байгаа. Хүн болгон ҮЗХ-ны хуралдаа оролцож асууцлаа шийдвэрлэх хүсэлтэй байгаа.

-АН арванхоёрдугаар сард Их хурлаа хуралдуулахаар товлосон. Үүнээс өмнө үнэт зүйлээ тодорхойлох, Үндсэн дүрмээ өөрчилж амжих болов уу. Хугацааны хувьд та юу гэмс бодож байна вэ?

Угаасаа цоо шию юм бодож олоод хийх гээд байгаа юм байхгүй. Дэлхийн бусад орны улс төрийн хүчний явуулж байгаа үйл ажиллагааг жишиж харьцуулж, авахыг нь авах асуудал бий. Миний бодож байгаагаар энэ ажлыг хийхэд үсрээл 14-30 хоногийн хугацаанд босгоод ирэх боломжтой.

Дээр нь үндэсний хэмжээний хэлэлцүүлэг явуулахад сарын хугацаа хангалттай. Ингээд үзэхэд ирэх сарын 16-нд болох ҮЗХ-ны хурлаар Үндсэн дүрэм, үзэл баримгаал, намын Их хуралд бэлдэх, дотоод зохион байгуулалтын зэрэг дөрвөн үндсэн ажлын хэсгээ гаргаж, батлаад Их хурлыг зохион байгуулах даргаа түр томилоод явах хангалттай хугацаа бий. Ингэхдээ үзэл баримтлалын хурлаа явуулья даа.

-Фракц бүрээс намынхаа үндсэн хүмүүсийг дэвшүүлэх байх даа?

Хэн олонхийн санал хүлээсэн нь үзэл баримглал, онолынхоо дэмжлэгийг аваад, тэр нь батлагдаад эю бүгдийг уцирдлага болгоод ажиллах чадвартай лидер даргаа сонгоод явахад болохгүй юм байхгүй. Угаасаа АН 26 жилийн хугацаанд улс орны бүтээн байгуулалт, ардчиплын суурийг тавьсан нам.

-Онцгой комисс одоо юу хийж байгаа бол?

Маш үр дүнтэй ажиллаж байгаа. Сонгуулийн хугацаанд гарсан маш олон зөрчил аймаг, сумдаас ирж байна. Ингэснээр өнгөрсөн сонгуулийн үйл явцад бодит дүгнэлг, суцалгаа хийх боломж бүрдэж байна.

-Жишээ нь

Маш олон гомдпыг шүүхэд пшлжүүлж байна. 14 хоног бүрийн мягмар гарагт өргөтгөсөн хэлбэрээр мэдээлэл өгч байгаа.

-УИХ-ын сонгуулийн ялагдлын шалтгааныг юу гэж харж байгаа юу?

Яахав дээ. Суцалгаанаас харахад маш олон зүйл харащаж байна. Бид дөрвөн жилийн хугацаанд асар хүчтэй хар пи-арын эсрэг ажиллагаагүй. Бүх бурууг АН-д тохсон, шинэчилсэн, өөрчипсөн зүйлийг харлуулах гэсэн хар пи-арыг бид зогсоож чадаагүй. Зогсоодоггүй юм гэхэд сшон нийтэд тайлбарлаж, ойлгуупах сөрөг пи-арыг хангалтгай хийж чадаагүй. Хоёдугаарт, хийсэн бүтээсэн бүтээн байгуулалтын ажлаа сурталчипж чадаагүй. Гуравдугаарт, намын дотоод эв нэгдэл, нэгдсэн зохион байгуулалтыг хангаагүй. Дөрөвдүгээрт, янз бүрийн хар технологи, сүлжээг тооцоолоогүй.

-Дөрөвдүгээрх нь цэвэр танай намын буруу щцээ. Бүх шатанд эрх барьж байлаа. Үндэсний статистик, бүртгэл мэдээлэл бүгдээрээ танай намынхан бүрдүүлж байсан шүү дээ?

Тэр утгаар нь яриагүй. Сонгуулийн хар технологи, сүлжээг тооцсонгүй. Эрх барьж байгаа намын сул тал байдаг. Эрх барьж байгаадаа найддаг, хэт суп үйп ажиплагаа явуулдаг гэх зэргээр.

-Намын даргын өрсөлдөөн тийм ширүүн явж байгаа юм уу. Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэсэн фракцууцын уралдаан болоод байгаа юм биш үү

АН дотор намын даргын төлөө зодолдоод байгаа хэн байгаа юм. АН угаасаа нээлггэй нам.

-Нэр дэвшигч олон байгаа юм биш үү?

Яагаад болдогтүй юм. Харин ч сайн юм биш үү. МАН шиг хоёр хүн дэвшүүлчихээд тэр хоёрыгоо аль нэг талд гарах үүрэг хүлээх шаардпагагүй.

-Та намын даргад нэр дэвших үү?

Яг одоо тийм шийдвэр гаргасан юм алга байна.

-Боломжтой хүмүүсийг нэгээр нэрлэсэн байна лээ?

Яах вэ. Намын олон түмнээс өгч байгаа үнэлгээ юм байгаа биз.