Засгийн газар хоорондын хэлэлцээр” соёрхон батлах тухай төслийг өргөн барилаа
2016.08.23

Засгийн газар хоорондын хэлэлцээр” соёрхон батлах тухай төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр /2016.05.17/ өргөн мэдүүлэв.

Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр Монгол Улсын иргэд гадаадад суралцах, ажиллах болон бизнес, аяллын чиглэлээр харилцан зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан тус яам монголчууд ихээр зорчдог зарим улс орнуудтай ялтан шилжүүлэх гэрээ байгуулах чиглэлээр ажиллаж байна. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улс нь 8 улстай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан гэрээг байгуулаад байна (Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Канад Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс болон Бүгд Найрамдах Куба Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс).

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 30-аад иргэн цагдан хоригдож, 10-аад иргэн ял шийтгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад ял эдэлж буй Хонконгийн иргэн байхгүй талаар Улсын Их Хурлын даргад танилцууллаа.

Эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс Монголын тал 2012 онд ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулахыг санал болгон төслөө хүргүүлсэн бөгөөд Хонконгийн тал саналыг дэмжиж төслийг эцэслэн тохиролцсон. 

Хууль зүйн сайдын 2016 оны 2 дугаар сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконг-д хийсэн айлчлалын үеэр хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан.

 Энэхүү хэлэлцээр нь нийт 12 зүйлтэй бөгөөд уг хэлэлцээрээр харилцах байгууллага, шилжүүлэх нөхцөл, шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг, ялтны зөвшөөрөл, ялтныг шилжүүлэх болон шийтгэх тогтоолыг гүйцэтгэх, ялтанд уучлал, өршөөл үзүүлэх асуудлыг зохицуулжээ.

Хуулийг баталснаар хэлэлцээр хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдэж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконг-д ял эдлэж буй монгол иргэдийг тэдгээрт Монгол Улсад эдлүүлэх зорилгоор шилжүүлэх авах, Монгол Улсад ял эдлэж буй хонконгийн иргэдийг шилжүүлэх эрх зүйн үндэс бүрдэнэ.

Ингэснээр эх орондоо хорих ял эдэлж өөрийн хэл, соёл, шашин шүтлэг адил, гэр бүл, найз нөхөддөө ойр орчин, нөхцөлд ял эдлэх боломж олгох зэрэг ялтны Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх эерэг үр дагавартай