2016.07.22
МАН-ын бүлгийн хуралдаан эхэллээ
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын зарим сайдын асуудлыг хэлэлцэж байна.
МАН-ын удирдах зөвлөлөөс 15 сайдын нэрийг тодруулсан. Гэвч цөөнгүй нэр дэвшигч олон нийтийн шүүмлжлэд өртөж, МАН-ыг эргэж харахад хүргэсэн. Дөнгөж сая Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 11 сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Харин үлдсэн дөрвөн нэр дэвшигчийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар яг одоо хэлэлцэж эхэллээ.
Хуралдаанаар Эрчим хүчний сайдад нэр дэвшсэн Ц.Цэнгэл, Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшсэн Г.Өнөрболор, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшсэн Ж.Цолмон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшсэн Ц.Анандбазар нарыг дахин авч хэлэлцэж байна.