
2016.07.06
Ц.Сандуйг НИТХ-ын даргаар томиллоо
НИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган хуралдаж байна.
Уг хурлаар Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна.
Дөнгөж сая НИТХ-ын даргаар Ц.Сандуйг томиллоо.
Үүний дараа хуралдаан 15 минутын завсарлага авав. Удахгүй хотын даргад нэр дэвшүүлсэн Су.Батболдын тухай хэлэлцэнэ.