2016.06.10
Сонгуульд нэр дэвшигч дараах этгээдээс хандив хүлээн авахыг хориглодог
Монгол Улсын АТГ-аас танилцуулж байна.
Нэр дэвшигч нь сонгуулийн үйл ажиллагаанд хандивын аргаар Сонгуулийн санхүүжилтийн нэгээхэн хэсгийг бүрдүүлдэг.
Харин дараах этгээдээс хандив өгөхийг хориглоно.
-Гадаад улс буюу гадаадын байгууллага / хамтарсан байгууллагын гадаадын оролцогч/
-Олон Улсын байгууллага
-Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага
-Гадаад улсын иргэн
-Харьяалалгүй хүн
-18 нас хүрээгүй хүн
-Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн оролцоотой хуулийн этгээд