2016.06.10

Бидний хариуцлагатай сонголт хамгийн чухал

Монгол Улсын Авлигатай Тэмцэх Газар танилцуулж байна.

Ардчилсан төрийг байгуулах, удирдах, ард түмний онцгой дээд эрх бол сонгуулиар төрд өөрсдийн төлөөллөө сонгох эрх юм.

Сонгуулийн үеэр мөнгө, эд зүйл тараах, аливаа эдийн засгийн амлалт өгөх, санал худалдаж авах оролдлогууд нь хууль бус бөгөөд сонгуулийн луйварт тооцогдоно.