МАН-аас НИТХ-д нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа
Намуудаас хамгийн түрүүнд нэр дэвшигчдийн материалаа ирүүлж, хуулийн хугацаандаа бүртгүүлсэн Нийслэлийн МАН-аас нэр дэвшигчид өчигдөр сонгуульд оролцох үнэмлэхээ гардан авлаа.
Энэ үеэр Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын 18 дугаар тойрогт нэр дэвшигч Ц.Сандуй “Бид сонгуульд оролцохдоо иргэдээ аз жаргалтай, эрүүл, айх айдасгүй, амар тайван Улаанбаатарт амьдруулах зорилго тавьж байна. Зорилгодоо хүрэхийн тулд холыг харж, дундыг ширгээж, ойрыг хийх болно“ гэв.
Энэ удаагийн сонгуульд Нийлэлийн МАН салбар бүртээ танигдсан, оюунлаг, чадварлаг, шинэ залуу боловсон хүчнээр багаа бүрдүүлсэн байна. Үүнээс гадна тус намынхан сонголтыг эн тэнцүү хийсэн төдийгүй насны хязгаар дээрээ ч онцгой анхаарчээ. Тухайлбал, нэр дэвшигчдийн 80 хувь нь эрэгтэй, 20 хувь нь эмэгтэй байгаа бөгөөд 33-40 насныхан 48.9, харин 40-50 насныхан 42.2, 50-иас дээш насныхан 8.9 хувийг эзэлж байна. Мөн дүүргийн намын хорооны дарга тав, дэд дарга дөрөв, Намын анхан шатны байгууллагын дарга 12, НИТХ дахь намын бүлгээс зургаа, дүүргийн ИТХ-ын намын бүлгээс 11 хүнийг тус бүр нэр дэвшүүлжээ.