2016.05.30
С.Ганбаатар “Эх орончдын нэгдсэн эвсэл”-ээс нэр дэвшинэ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Эх орончдын нэгдсэн эвсэл”-ээс Дархан-Уул аймгийн 43 дугаар тойрогт нэр дэвшихээр болжээ.
Эх Орончдын Нэгдсэн Нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн Намууд хамтран “Эх орончдын нэгдсэн эвсэл” байгуулан сонгуульд оролцохоор бүртгүүлсэн билээ. Нам, эвсэл нэр дэвшигчдээ тодруулах хүртэл аль намаас дэвших нь тодорхойгүй явсан С.Ганбаатар гишүүн ийнхүү эвслээс өрсөлдөхөөр болжээ.
Түүний өрсөлдөгчөөр АН-аас УИХ-ын гишүүн М.Сономпил, МАН-аас ГЕГ-ын дарга асан Б.Баттөмөр, МАХН-аас тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, Тусгаар тогтнол, эв нэгдлийн эвслээс Хөдөлмөрийн баатар, жүдоч Х.Цагаанбаатар нар тодроод байгаа юм.