Ямар ч өөрчлөлт алдаагаа засаад эерэг тал руугаа алхаж байдаг
“Уулзах цаг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин оролцлоо.
Энэ найман жилийн хугацаанд хэр амжилттай, үр бүтээлтэй ажилласан гэж боддог вэ?
Одоо ч гэсэн МУИС-д хичээл зааж байгаа. Өнгөрсөн хугацаанд судлан, асуулт тавьж байсан дийлэнх зүйлс бодитоор хууль болон буусан. Зорьж байсан зүйл рүүгээ нилээн хэдэн ажил амжуулжээ. Гэхдээ цаасан дээр байгаа хууль амьдралд хэрэгжихэд их ажил бий. Хуулийг өөрчлөх чиглэлийн ажлууд амжилттай хэрэгжсэн. Амьд хууль болгох ажил хүлээлттэй байна.
Улс төрд буй залуу үеийн төлөөлөл хэр боловсролтой, сонгогчдын дуу хоолойг хүргэж чадахаар байна гэж боддог вэ?
Хүнээс л шалтгаална. Өөрийн итгэл үнэмшилтэй, тодорхой сорилтыг давж үзсэн хүмүүс харьцангуй сайн мэдлэгтэй, асуудлыг харах хандлага нь эрүүл, өөрийн үгээ хэлэх чадвартай байдаг. Олон, цөөн гэдгийн л ялгаа бий. Ямар ч өөрчлөлт алдаагаа засаад эерэг тал руугаа алхаж байдаг. Эргээд харахад бид өмнөх үеэсээ урагшаа алхсан л байна. Асуудлаа олж харж байвал цаашид хөгжинө л гэж бодож байна.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү