2016.05.25
1072 ширхэг хувьцааг худалдах, худалдан авах боломжгүй
УИХ-ын 40 гаруй гишүүний гарын үсэг зурсан Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан.
Хэрэв тогтоолын төсөл батлагдчихвал 1072 ширхэг хувьцаа эзэмшиж буй Монгол улсын иргэд, ААН-үүдийн ашиг сонирхлыг хамгаалах боломжтой болно гэж үзжээ.
“Ард иргэдийг төлөөлсөн байгууллагаар дамжин, Тавантолгойн ордыг эргэлтэд оруулахад гарч буй шийдвэр бүрт саналын эрхтэйгээр оролцох боломж нээгдэнэ” гэж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэллээ.