Хуулиар тоглож дуусч  байна шүү дээ
Хуульч Ц.Амарсанаа
2016.05.18

Хуулиар тоглож дуусч байна шүү дээ

Улс үндэстний хувьд уналт доройтол бий болж байна гэж ярих, бичих боллоо. Үнэхээр бий болоод байна уу эсвэл сонгуулийг дагаж гарч ирээд байна уу?

Уналт бол байна бодитой мөн улстөрийн шоу хэлбэртэй ч гарч ирж байна. Тэгээд тэр үедээ дугараагүй байж одоо гэнэт ухаарч гэнэ. Бид хийсэн гээд нэг хэсэг үнэхээр алдаа гаргажээ одоо засаж залруулна гээд. Маш олон салбар хүнд байдал орсон. Жижиг дунд бизнесийн аж ахуй нэгж байгууллагууд хаалгаа барьсан байгаа. Тэр дундаа хамгийн харамсалтай зүйл бол хуулийг бол багцалж батлаад байна шүү дээ.

Хуулийг батлан гаргах нь үүрэг нь биздээ. Юу буруу байна гэж?

 Хуулиар тоглож дуусч байна шүү дээ. Үнэхээр харамсалтай одоо ажил хийсэн болж харагдах гээд болох болохгүй хуулийн төслүүд өргөн баригдаж байна. Энэ эргээд нийгэмд асуудал үүсч орж ирж байна. Нийгмийн иргэдийн амьдрал бол хуулийн туршилтын талбар болох учиргүй. Үндсэн хуулийн агуулгыг зөрчсөн хэдэн ч хууль баталчихсан байдаг. Хууль хоорондын зөрчилдөөн ихтэй, энэ бол тухайн маргааныг шүүхэд хянан шийдвэрлэхэд хүндрэл учирч, хуулийн алдаа хийдэл гарч ирэх нөхцөл үүсгэж байна.

Энэ ёстой болохгүй л зүйл нигилизм буюу төр хуулийг үгүйсгэх үзэлийг аль эрт бий болгочихлоо. Иргэдийг Төр, шүүх, хуульд итгэх итгэлгүй болгосон. Одоо тэгээд сонгуулийн үеэр гишүүдийн ирц ямархуу байдалтайгаар хуулийг батлаж байгааг иргэд харж байна. Харамсалтай хууль ямар тоглоом биш дээ тоглох юмаараа тогломоор байна. Ядаж урт хугацаандаа нийгмийн харилцааг зохицуулах насжилттай хууль батлан гаргах хэрэгтэй. Хэт үзэлжсэн энгийн журмаар зохицуулах боломжтой хуулиудыг хүртэл баталуулах гээд явж байна. Хэнд хэрэгтэй юм олон хуультай байна гээд улс хөгжихгүй шүү дээ. Гол нь хэрэгтэй амин чухал хуулиуд л хэрэгтэй байна даа.

Бусад улс орны хувьд хуулийн тоо батлах асуудал ямархуу байдаг юм бол.

 Манай улсын хувьд Ром Германы буюу эх газрын эрх зүйн тогтолцоотой төсөөтэй байдаг. Тухайлбал Герман улсын хувьд хууль тогтоомжийн нарийн системчилэлтэй. Мөн хууль тогтоомжийн хувьд ч таны хэлдэгээр тооны хувьд олон дагнасан шүүхийн тогтолцоотой. Гэхдээ энэ улсын хувьд хууль эрх зүйн ухамсар өндөр төлөвшилтэй байна. Манайд ийм зүйл байхгүй. Япон улсын хувьд төрийн өндөр хариуцлага тусгаж өгсөн байдаг. Хятад улсад барилгын салбарын хууль тогтоомжийг үнэхээр сайн хуульчилж өгсөн. Гэтэл манай улсын хувьд судалгаанд тулгуурлаж биш хууль санаачлагчийн хүсэлд нийцүүлж хууль батлагдаж байна. Хууль бол нийтийн эрх ашиг, тэдгээрийн харилцааг зохицуулсан, төрийн аливаа үйл ажиллагааг зохист хэмжээнд хязгаарласан байх хэрэгтэй.

Одоо тэгээд яавал зүйтэй бэ?

Хууль хоорондын зөрчилдөөний асуудалд баталсан хуулиудад шинэчилсэн найруулга оруулах хэрэгтэй. Үндсэн хуулийг өөрчлөх асуудал их яригдаж байгаа энэ бол тийм ч оновчтой санаа биш. Ердийн хуулиудад бол зөв зохицуулалтаа суулгаж өгөх хэрэгтэй. Одоо бол батлагдсан хуулиуддаа хэрэглэх асуудал тулж ирлээ ийм учир иргэдэд хуулийн сурталчилгаа сайн өгөх хэрэгтэй байна.

 Ярилцсанд баярлалаа.