Хүмүүнлэгийн өдрийг тэмдэглэнэ
2016.05.06

Хүмүүнлэгийн өдрийг тэмдэглэнэ

Монгол Улсад жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрийг “Хүмүүнлэгийн өдөр” болгон тэмдэглэдэг.

Тус өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Гамшиг судлалын хүрээлэн хамтран “Монгол Улс дахь хүмүүнлэгийн үйл ажиллагаа” сэдэвт онол, практикийн бага хурлыг маргааш буюу 2016 оны 05 дугаар сарын 6-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газарт зохион байгуулах гэж байна.
 
Уг хуралд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар оролцоно.
 
Мөн тус бага хурлаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга дахь хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт, Уур амьсгалын өөрчлөлтийн олон нийтийн үнэлгээ, Гамшгийн эрсдэл ба хүмүүнлэгийн үйл ажиллагааны хандлага, НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн бүтэц, зохион байгуулалт, МУЗН-Хүмүүнлэгийн тусламж 2016, МАА-н салбарын зудын эрсдэл, хүмүүнлэгийн тусламж, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Монгол дахь хүмүүнлэгийн үйл ажиллагаа, Монгол Улсын энхийг сахиулагчдын хүмүүнлэгийн тусламж, туршлага, сургамж зэрэг сэдвүүдийг хэлэлцэж санал солилцох юм байна.