2016.05.04
Онцгой алба 144 шинэ албан хаагчаар хүч нэмлээ
Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийг Онцгой байдлын албаны аврагч, гал сөнөөгч, гал унтраах автомашины жолооч мэргэжлээр нийт 144 сонсогч энэ сарын 2-ны өдөр төгсч мэргэжлийн гэрчилгээгээ гардан авлаа.
Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар дэд ахлагч цолоор шагнагдсан юм.
Эдгээр сонсогчдын 112 нь Засгийн газрын тогтоолоор Өмнөговь, Завхан, Сүхбаатар, Хөвсгөл, Дорнод аймгуудад шинээр байгуулагдсан гал унтраах, аврах ангиудад Онцгой байдлын даргын тушаалаар энэ сарын 9-ны өдрөөс томилогдон ажиллах юм.