Эмэгтэйчүүдийн квотыг багасгах нь мэргэжлийн парламентын хувьд ухарсан алхам болж байна
Жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэрийг цэц гаргасан.
Үүнтэй холбоотой эмэгтэйчүүдийн 30 хувийн квотын хэрэгжилтийг байхгүй болгохоор намууд тохиролцоо хийж байгаа гэх мэдээлэл гарчээ. Үүнийг эмэгтэйчүүдийн улс төрд оролцох оролцоо боломжийг хязгаарлаж байна гэж үзэх хүмүүс ч олон байна.
УИХ-ын гишүүн ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Хүчин төгөлдөр байсан хууль хэвээр байсан бол жендерийн тэгш байдлыг хангахад илүү дөхөмтэй байсан. Эмэгтэйчүүдийн улс төрд оролцох оролцоог хангахад маш том сөрөг алхам болж байна. Мэргэжлийн парламентад ухарсан алхам боллоо”
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “30 хувийг байхгүй болгох яриа эрчүүдийн дунд нилээн яригдаж байна. Бид нам болгонд эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Гэвч бидний дуу хоолой цөөдөх шинжтэй байна. Бид намын бүлгийн дарга нарт шаардлага хүргүүлсэн” гэлээ .