Хүч хэрэглэх нь эцсийн арга хэмжээ байхаар хуульчилжээ
Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам хамтран Хууль сахиулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг УИХ- ын гишүүн Х.Тэмүүжин хөтлөн явуулсан бөгөөд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нээж үг хэлсэн юм. Хуулийн төсөл 12 бүлэг, 117 зүйлтэй бөгөөд хууль сахиулах нийтлэг ажиллагааг хэрэгжүүлэх үндэслэл, журмыг тогтоох, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг хүний эрхэд суурилсан, нийгмийн хэрэгцээ, ашиг сонирхолд нийцсэн аргаар хэрэгжүүлэх журмыг тогтоожээ. Мөн тусгай хэрэгсэл, хүч хэрэглэх нь эцсийн арга хэмжээ байхаар хуульчилж, хэрэглэх журмыг нэгтгэн зохицуулахаар тусгасан байна.
Хууль сахиулагч ямар хүнийг ойлгох олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах , хууль сахиулах нийтлэг үйл ажиллагаа, албадлага хэрэглэх төрөл, журам үндэслэл, албадлага хэрэглэх эрх бүхий этгээд, биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсгийг хэрэглэх эрх бүхий этгээдийн талаар төсөлд тусгажээ.